КИЕВ. /NHK/. Өрнөдийн тал баримтлагч Ерөнхийлөгч Петр Пороншенко Украины парламентын сонгуульд ялснаа зарлалаа.
Оросын талыг баримтлагчид сонгуулийг эсэргүүцсэний улмаас Украины зүүн
нутаг дахь зарим хэсгээр санал аваагүй ажээ. Энэ нь улсын баруун болон
зүүн бүс нутгийн хагарлыг гүнзгийрүүлж байна.
Урьдчилсан мэдээгээр, Порошенконгийн эвсэл 23 хувийн саналтай тэргүүлж
байгаа бол Ерөнхий сайд Арсений Яценюкийн нам ойролцоо саналтай араас нь
орсон байна.
Яценюкийн нам Европын Холбоонд нэгдэх сонирхолтой байгаа билээ.
Европын талыг баримтлагч ардчилсан улс төрийн хүчнүүд парламентын
суудлын гуравны хоёрыг авсан нь Украины түүхэнд анх удаа тохиолоо гэж
Ерөнхийлөгч Порошенко Киевт сэтгүүлч нарт мэдэгдсэн байна.
Тэрбээр, манай улс төрийн хүчин Украин улсын Европын Холбоонд нэгдэх үйл явцыг хурдасгана гэжээ.
Оросын талыг баримтлагч нарын хяналтад байдаг Донецк болон Луганскийн
зарим хэсгээр сонгууль болоогүй ажээ. Тэд 11 дүгээр сарын 2-нд өөрсдийн
сонгуулиа явуулна хэмээсэн байна.
Энэ үйлдэл нь тус улсын баруун болон зүүн бүс нутгийн хагарлыг нэмэгдүүлж байна.
Д.Нямтулга
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих