Монгол Алт компанийн Дорнодын уурхайн ажилчид осолдож 30 настай
залуу амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр бол автомашины осол болсон
гэнэ. Ослын болох үед гурвуулаа байсан бөгөөд хоёр нь хөнгөн бэртэж нэг
нь газар дээрээ хоёр хуваагдсан гэнэ. Тэд гашуусухайт явах гэж байсан
аж. Хэдхэн сарын өмнө тус уурхайд нэг ажилтан нь шороонд дарагдаж амь
насаа алдсан мэдээг бид хүргэж байсан билээ. Харин дүгнэлтээр өнөө
залуугийн өөрийн буруу болж таарсан. Яагаад энэ компани Дорнодын
иргэдийн амь насыг үнэгүйдүүлээд байна вэ. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагааны мэргэжилтэн энэ тэр нь юм яачихсан юм бол. Ахиад л осолд
өртсөн залуугийн буруу болж гарах болов уу. Хариуцлага гэдэг зүйлийг
уландаа гишгэсэн энэ компанийг шалгадаг хянадаг газар гэж байдаг юм
болов уу. Хэдий болтол Дорнодын иргэд бурхан болсоор байх бол.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих