Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орчихоод байгаа гэдгийг учир
мэдэх битгий хэл мэдэхгүй хүмүүс ч ярьж байгаа. Тиймдээ ч сүүлийн
жилүүдэд Засгийн газраас цахилгаан, дулааны дутагдлыг нөхөх, найдвартай
үйл ажиллагааг хангах зорилгоор өргөтгөл хийхээс авахуулаад шинэ станц
барьж байгаа юм.
Ирэх жилүүдэд ч гэсэн өргөтгөл шинэчлэл хийх, шинэ станц барих төлөвлөгөөтэй юм билээ. Тухайлбал, Амгалангийн дулааны станц ирэх онд ашиглалтад орох гэж байна. Мөн "ТЭЦ-3” дээр 50, "ТЭЦ-4” дээр 123 МВт-ын өргөтгөл хийчихсэн байгаа. "ТЭЦ-3”-ын 50 МВт-ын турбин аль хэдийн ажиллаад эхэлчихсэн. Харин "ТЭЦ-4”-ийн 123 МВт-ын турбин оноос өмнө ашиглалтад орж, өвлийн их ачаалалд оролцоод явах юм билээ. Тэгвэл бид энэ өвөлдөө амар жимэр өвөлжчих боломжтой.
Энэ өвөлдөө ч юу байх вэ, хэдэн жилдээ л гайгүй гэсэн. Гол асуудал нь өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх л цахилгаан станцууд алдагдалтай ажиллаж байгаа гэх. Ерөнхийдөө ңүүрсний уурхайгаасаа авахуулаад шат дамжлагатай өр ширний асуудал байдаг юм билээ. Гэвч станцууд ямар ч байсан үйл ажиллагаагаа явуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдээд л явж байгаа. Санаагаар болдог бол станцууд үйлдвэрлэсэн цахилгаанаа зах зээлийн үнээр зараад / алдагдалгүй ажиллахын тулд хэдэн төгрөгөөр зарах ёстой байна, түүгээр нь зарна/ явчихвал болох юм. Гэтэл төр цахилгааны үнийг барьчихсан учир зах зээлийн хууль үйлчлэхээ больж, станцууд алдагдалтай ажилласаар, л. Энд ганцхан л асуудал байгаа юм. Төр засгийнхан ердөө л ард түмэнд таалагдах гэж ажиллаж байгаатай холбоотой гээд тайлбарлачихвал ңэг их хол зөрөхгүй.
Өнөөдөр иргэдийн хэрэглээ асар өндөр болчихсон. Гэртээ кабелийн суваггүй айл гэж алга. Гар утас хэрэглэдэггүй хүн гэҗ байхгүй болсон. Гэтэл гар утасных нь төлбөр сардаа 40-50 мянган төгрөг гарсан байхад хэл ам бололгүйгээр л төлдөг биз дээ, иргэд. Эсвэл утасных нь нэгж дуусвал хэдэн ч төгрөг хамаагүй төлөөд авдаг. Энэ бол хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг. Тийм байж хамгийн чухал хэрэгцээ болсон цахилгааныхаа мөнгийг төлөх болохоор "луу унждаг”. Үнэтэй байна гэдэг. Ийм хачин зуршилд бид дасал болчихлоо. Уг нь цахилгааны үнийг 2-3 төгрөгөөр нэмлээ гээд ард түмэнд очих дарамт тэгтлээ айхтар нэмэгдэхгүй.
Дунджаар 2000 орчим төгрөг сарын төлбөр дээр нь нэмэгдвэл нэмэгдэнэ. Харин цахилгаан станцууд үйлдвэрлэж байгаа цахилгааныхаа үнийг 2-3 төгрөгөөр нэмэхэд л алдагдалтай ажиллалаа гэж ярих шаардлагагүй болчих юм билээ. Асуудал ердөө л ийм. Мэдээж цахилгааны үнийг барихын цаана төр ард түмэн таалагдахаас гадна элдэв асуудал байгаа байгаа. Нарийн ярих юм бол тэр асуудлууд барагдахгүй. Гэхдээ тэр нарийн асуудлуудыг зохицуулаад, цахилгааныхаа үнийг бага ч болов нэмчихвэл, энэ хэдэн цахилгаан станц нь бага зэрэг ашигтай ажиллавал зүгээр л юм. Гол нь иргэд утасныхаа төлбөрийг, кабелийнхаа мөнгийг төлөхдөө унждаггүй байж хамгийн чухал хэрэгцээ болсон цахилгааны төлбөр 1000 төгрөгөөр нэмэгдэхэд боож үхэх гээд байгаагийн учир юунд байна. Угтаа бол хүн хамгийн чухал хэрэгцээтэй зүйлийнхээ төлөө мөнгөө хайрлахгүй төлдөг байх ёстой биз дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Н.Пунцагболд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5915
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих