Бурхны номд хэдэн хоног үргэлжлүүлэн уншдаг шидэт номуудыг хураангуйлан ганцхан хором, мөчид уншиж болохуйцаар бүтээсэн уншлагыг "Зүрхэн тарни”хэмээн нэрлэх амой.
Энэхүү
бурхны номын зүрхэн тарниуд нь ихээхэн хүчтэй бөгөөд утга агуулгыг хэт
хураангуйлсан эгэл ард түмэн шууд ойлгохуйц, ном эрдмийн оройд хүрсэн
нэгэн ч хэтийдэн ойлгохуйц утга санааг гаргалгүй тайлбарласан байх нь
буй. Иймийн тул зүрхэн тарнийг Монголчууд ихээр өргөн дэлгэр хэргэлдэг
билээ.
Хэдхэн
хоногийн өмнө Их удирдагч Н.Энхбаяр Солонгос улсаасаа ирж Монгол орныг
үүрийн наран мэт нэвт гийгүүлж, хөмөрсөн тогоо мэт харанхуйд байсан
улс төрийн ертөнцөд шинэ гэрэл гэгээ тусч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
хураангуйлснаар бол ИГЗААР гэгч МАХН АН-ын хамтран ажиллаж Монгол улсыг
хураах гэрээг байгуулан ихээхэн дуулиан шуугиан дэгдээсэн болно.
Төд
удалгүй энэхүү гэрээний хавсралт гэх гэрээ олон нийтийн цахим сүлжээнд
од мэт түгэн тархаж бичиг үсэгт муу, урт юм унших дургуй, залхуу,
албан хэлний нуршуу үгний утгыг ухаж ойлгохдоо тааруу зарим хүнд ёстой л
зүрхэн тарни болсон мэт нэгэн хуудас ил болсон байна.
Игзаар гэрээ гэгчийн хавсралтыг ухан ойлговоос :
1.
МАН-ыг аль аль талаасаа нийлж хагалан бутаргаж бут цохих гэнээ.
Сийрүүлвээс Бакич, Унгерн хоёр нийлээд Хатанбаатарыг буулгаж авах
төлөвлөгөө лугаа адил хэмээн ойлгов
2.
Ерөнхий сайдыг үргэлж үүрд мөнх Ерөнхий сайдаар нь байлгах. Цаашид
Ерөнхий сайдыг Ерөнхий сайд гэхгүй байгаа Ерөнхий сайдад санаатай
Ерөнхий хүмүүсийн нэрсийг Ерөнхийд нь гаргаад Ерөнхийдөө тэмцэх.
3.
Их удирдагчийг хамгаалах. Юу ч энэ тэндээс хуссан туусан нуусан хаасан
шаасан байсан ч хараагүй үзээгүй сонсоогүй мэт цагдаа тагнуул ер нь л
гав гинж болсон хэнбугай ч дээгүүр хараад өнгөрөөх хэрэгтэй юм байна.
Мэдээж авгайгаа зодож байхад ч энэ асуудал хамаатай бөлгөө.
4.
2017 онд хөөрхий муу Эби ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусна. Ахиад нэр
дэвшинэ гэх юм байхгүй. Тийм болохоор одоогийн Ерөнхий сайдыг дэвшүүлэн
Ерөнхийлөгч болгох ихээхэн том ариун нандин үүргийг хамтран
биелүүлцгээе.
гэсэн л юм болсон шиг байгаа юм.
АН-ын
гишүүдийн уурлаад бухимдаад дэвслээд нулимаад байгаа ИГЗААР гэрээний
утга санаа ч үүнтэй дүйхүйц юмаа гэдэгтэй хэн ч эвлэрэх биз. Албаны ямба
заасан аливаа гэрээний энэ мэт зүрхэн тарни мэт хураангуй, хэт
ойлгомжтой иймэрхүү "хавсралтууд”олон боловоос төрийн нэрээр хулгай
хийгчийн арга заалхай бүхэн баригдаж, үгссэн хуйвалдаанууд түмэн олонд
ил болж ард олонд ээлтэй ухаалаг төр нь жинхэнэ утгаараа бүрэлдэн буй
болох буйзаа.
Цаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих