Улс төрд үүсээд буй шинэ нөхцөл байдал хуурамч мессеж болж байна. 1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3.Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү” гэсэн мессеж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн асуудал дуулиан болсон.
Энэ асуудалтай холбогдуулан гар утсанд нь өөрийнх нь дугаараас дээрх мессеж ирсэн гишүүдийн туслахуудыг Тагнуулын ерөнхий газарт дуудаж мэдээлэл авчээ. Мөн зарим гишүүнээс мэдээлэл авсан байна. Тухайлбал, М.Зоригт гишүүн байгаа аж. Хэргийн эзнийг илрүүлэхээр нэг биш нэлээд хэдэн гишүүн болон тэдний туслахаас ТЕГ мэдээлэл авсан ч хэргийг шалгаж дуусаагүй бололтой. Хуурамч мессежний эзнийг албан ёсоор зарлаагүй байна.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих