Эдгээр гишүүдийн дотор АН –аас ганцхан гишүүн гарын үсэг зурсан нь Ж.Батзандан юм. Түүний энэ үйлдлийг эсэргүүцэж, намаас хөөн зайлуулахыг шаардсан мэдэгдлийг АН-ын орон нутаг дахь салбар хороодоос намынхаа Хяналтын хороонд ирүүлсээр байгаа аж.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баянгол, Мандал, Түнхэл, Номгон, Орхон, Сант, Сайхан, Баруунбүрэн зэрэг сумдын АН –ын гишүүд дэмжигчид дараах мэдэгдлийг илгээжээ.
"АН –ын гишүүн, УИХ –ын гишүүн Ж.Батзандан нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг хүссэн УИХ дахь МАН –ын бүлгийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан нь АН –ын үндсэн дүрмийн 3.3.1, 3.3.5, 3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд АН –аас нэр дэвшиж, УИХ –д сонгогдсон Ж.Батзанданд Хяналтын ерөнхий хороо бүрэн эрхийнхээ дагуу хариуцлага тооцож өгнө үү гэжээ. Мөн АН –ын хөдөө орон нутгийн гишүүд намаас сонгогдсон УИХ –ын гишүүддээ хандаж, дотоод эв нэгдлээ эрхэмлэн, ард түмэн, улс орныхоо хөгжлийн төлөө шинэчлэлийн Засгийн газрын тогтвортой байдлыг ханган ажиллахыг хүсчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих