Салалт гэдэг үнэхээр хэцүү. Хамт амьдарч байгаад хоёр тийш болсон хүмүүс нэг нэгэн рүүгээ хэт хар бараан үгс шидэлцэн, яаж хамт амьдарч байсан болдоо гэж бодмоор нэгнээ үзэн ядаж, дуулиан шуугиан, хэрүүл уруултай салах нь бий. Харин Английн The Huffington Post сонины блогчин Майкл Чешир хуучин эхнэртэйгээ огт өөрөөр салжээ. Түүний энэ захидал олон мянган уншигчдыг уярааж байна.
Бидний 20 жилийн хамтын амьдрал өнөөдөр шүүхийн танхимд дууслаа.
Үнэнийг хэлэхэд одоо хүртэл итгэж чадахгүй л байна. Хэдэн сарын өмнө хамтдаа ийм шийдвэр гаргачихаад надад яг л ертөнц сүйрч байгаа юм шиг санагдаж байлаа. Үнэндээ бол чамгүй амьдрал ямар харагдах бол гэхээс би айж байсан юм. Гэхдээ одоо төсөөлж байснаас минь арай дээр байна л даа. Айсан үед жижиг чоныг том болгож харна гэж германы зүйр үг байдаг даа. Тиймээ, би үнэхээр чамгүй байхаасаа айсан, чи миний цорын ганц байнгын холбоотой байсан хүн минь шүү дээ.
Чи яг л миний тархин дахь дуу хоолой гэсэн үг. Энэ хорин жилд хамтдаа байсан чамд би талархах ёстой. Тиймээс л салсныхаа эхний өдөр чамд энэ бүхнийг бичиж байна. Цаг хугацаа урсан өнгөрч, би чамд хүссэнээ хэлж амжихгүй нь. Тиймээс сэтгэгдлээ хуваалцахыг минь зөвшөөрнө үү. Над шиг хүнтэй 20 жил амьдарсныхаа төлөө чи шагнал хүртэх ёстой хүн. Намайг хайрлах амаргүй гэдгийг чи бид хоёр хоёулаа л мэднэ.
Би бага унтаж, их маазарч, үргэлж л нэг тийм хайнга биеэ авч явдаг. Би эрсдэл их хийдэг байсан. Үргэлж л мөрөөдлийнхөө араас гүйж байдаг хүнтэй гэрлэнэ гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ чи үүнийг тоогоогүй. Миний олон мөрөөдөл чиний хувьд аймшигтай санагдаж байсныг би дэндүү хожуу ухаарлаа. Олон харилцаан дээр, миний амьдрал тэсрэх бөмбөгөөр дүүрсэн өрөөтэй адил байлаа, харин би тэр өрөөнд суугаад л шүдэнзээр тоглож байгаа юм шиг. Чи миний араас ертөнцийн хязгаар хүртэл явахад үргэлж бэлэн байсан. Чамайг шаналгаж, зовоож байсандаа үнэхээр харамсч байна.
Ерөнхийдөө энэ сайхан гэрлэлт байсан.
Статистикаас харахад гэрлэлтийн 50 хувь нь салалт, 50 хувь нь үхлээр дуусдаг гэсэн баримт бий. Тэгэхээр бид азтай гэсэн үг.
Чи гайхалтай ээж!
Чиний сайхан сэтгэл, хүүхдүүдээ хайрлаж байгаа
чинь чиний хамгийн сайхан чанар. Би чам шиг байх гэж ямар их хичээдэг
байсныг чи төсөөлөх ч үгүй дээ.
Би чамайг жаргаж яваасай гэж хүсч байна. Чи жаргах эрхтэй хүн. Хүнтэй гэрлэж, тайван амгалан амьдрах эрхтэй.
Эцэст нь сална гэдгээ мэдсэн ч би чамтай л дахин дахин гэрлэмээр байна. Тиймээ, бид гурван сайхан хүүхэдтэй. Гэхдээ тэд байгаагүй ч би чамайг л сонгох байсан. Чамгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй нь.
Энэ салалт чамайг хайрлах хайрыг минь дуусгавар болгож чадахгүй.
Чамайг үзэн ядах гэж албаар хичээсэн, гэлээ ч чадаагүй. Чи дэндүү сайн хүн.
Би үргэлж чиний хажууд байх болно.
Чамд миний тусламж хэрэгтэй бол хэзээд ч ирж болно шүү.
Би тэнэг хүн биш.
Чам шиг эмэгтэй хэзээ ч ганцаардахгүй. Хэн
хүний хайрыг татам эмэгтэй шүү дээ. Чиний сонголтыг би үргэлж дэмжинэ
гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.
Би энэ өдрийн тухай удаан бодсон, одоо цаг нь ирчихжээ. Эцэст нь хэлэхэд "Зүг чигээ алдсан бол урагшаа хар, намайг олж харна. Унахад чинь би тосч авна. Би чамайг үргэлж хүлээнэ ээ”.
Чин сэтгэлээсээ бичсэн, Майкл.
Эх сурвалж: lady.ru
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих