Монгол төгрөг "ногоон”-ы эрхшээлд ороод, өндийхөө болилоо. Уг нь 1865
төгрөгт хүрээд байсан ам.доллар өнгөрсөн есдүгээр сард 1835.4 төгрөг
болж буурсан. Ээ ашгүй дээ, төгрөг маань ам.долларын ханштай тэмцэх
багахан ч болтугай дархлаатай болж хэмээн баярлах хүн олон байсан. Учир
нь ам.долларын өмнө ганц манай төгрөг төдийгүй бүхий л улсын мөнгөн
дэвсгэрт хүчин мөхөстдөг. "Ам.долларын ханш өчүүхэн хэлбэлзэх төдийд л
бусад валютын ханш савлаж эхэлдэг” хэмээн ченжүүд хэлдэг.
Тиймээс ч одоо ам.долларын довтолгоонд бусад валютын ханш өсчихөөд байна. Тодруулбал, Монголбанкны өчигдрийн хаалтын ханшаар ам.доллар 1857.3 төгрөг хэмээн зарласан. Харин юань 303.9 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь өмнөх сарынхтай харьцуулбал, ам.доллар 13, юань 1.6 төгрөгөөр өссөн үзүүлэлт.
Өнгөрсөн есдүгээр сард Монголбанкны зарласан дундаж ханш нь 1835.4 төгрөг байсан ам.доллар энэ сард 1848.4 болж өсчээ. Хэлбэлзэл нь 13 төгрөг гэхээр харьцангуй бага мэт боловч валютын ханш хэдхэн нэгжээр л нэмэгдэхэд, бусад бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн зуу, цаашилбал хэдэн мянгаар нэмэгддэг буруу жишиг тогтсон учраас үүнээс үүдэн иргэдэд ирэх дарамт улам бүр нэмэгддэг. Валютын ханш өссөнөөр импортын барааны үнэ хэлбэлздэг. Үүгээр нь нээнтэглэн дотоодын үйлдвэрийн барааны үнэ ч өсчихдөг хандлага бий.
Харин энэ удаад Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаагаар өмнөх сарынхаас 1.7 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан. Тэгэхээр валютын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй гэсэн баяртай мэдээг харж болох юм. Гэхдээ үүнд баярлах болоогүй. Яагаад гэвэл, ам.долларын ноёрхол сэргэх хэрээр монгол төгрөг үнэгүйдэж байгаагийн илрэл. Монгол төгрөг үнэгүйдэнэ гэдэг нь эдийн засгийн хувьд маш том хямрал гэсэн үг.
Ченжүүдийн хэлж буйгаар "Ам.долларын ханш өдийд өснө гэдэг нь нэг хэсэгтээ буурахгүйн цондон. Одоо шинэ жил, цагаан сар гээд үндэсний, олон нийтийг хамарсан баяр араасаа хөвөрч, валютын эрэлт нэмэгддэг үе. Тиймээс ханш өдийд буурна гэдэг юу л бол. Энэ жилийн хувьд харьцангуй эрт ханш нь өсчихлөө” хэмээж байв. Харин нөгөө талаас Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаанд тогтмол оролцож, зах зээлд шаардлагатай валютыг худалдаж байгаа. Юутай ч ноён "ногоон”-ы ноёрхол сэргэж буй нь илт байна.
Өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар валют дараах ханштай байлаа.
Ам.доллар 1857.3
Евро 2365.7
Юань 303.9
Рубль 43.49

Өглөөний сонин
М.Уянга
М.Уянга
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5985
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих