Дорнод аймгийн Матад сум, Тамсагийн нутаг өнөөдрийн байдлаар газрын
тосны үйлдвэрлэлээрээ манайдаа толгой цохиж байгаа. Энд газрын тос
олборлогч Хятадын "Петрочайна дачин тамсаг" компани газрын тос
олборлодог. Тус компани Монгол Улсын Засгийн Газартай 1993 онд буюу
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүтээгдэхүүн хуваах гэрээ
хийсэн. Харамсалтай нь, энэ гэрээ Монгол Улсад гэхээсээ "Петрочайна
дачин тамсаг"-т ашигтай гэрээ болсон. Манай улсад багахан л хувь
хүртээдэг гэдэг. Хүртээсэн хувь нь хэний гарт орж хэнд хүрдэг, юунд
зарцуулж байгаа нь ил тод биш. Ер нь Тамсагийн нутагт оргилох газрын
тосны эргэн тойронд болж өнгөрсөн элдэв эрээн бараан үйл явдлыг хэвлэл
мэдээллээр сүр дуулиан болгоод л байдаг. Гэсэн ч эзэндээ хүрч тодорхой
шаардлага тавьж, арга хэмжээ авдаг эсэх нь тодорхойгүй байдаг. Тэнд 400
гаруй монгол ажилчин ажиллаж, ар гэрийнхээ амьдралыг залгуулдаг. Мөн
Монголын бахархал болсон Мэнэнгийн талын эзэд болох тэндхийн малчдын эрх
ашиг зөрчигдсөөр л байна. Үүнд хэн, ямар гээч байгууллагууд хяналт
тавих ёстой вэ. Нүдэн балай чих нь дүлий суух Монголоо төлөөлсөн дарга
нар болох Газрын тосны газрынхан, Байгаль орчны яамдууд юу хийдэг юм
бол.
-Таныг "Петрочайна дачин тамсаг"-аар байнга ирж, очдог, хүний хувьд энэ асуултыг асууж байгаа юм шүү. Тус компанийг шүүмжилсэн мэдээлэл байнга гардаг. Үнэхээр тийм яахаа алдчихсан газар байдаг юм уу?
-Би Монголын үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж "Петрочайна дачин тамсаг"-т байнга очдог. Ерөнхийдөө тэндхийн монгол ажилчдын ҮЭ-ийн дарга нь гэсэн үг.
Судлаад үзэхэд "Петрочайна дачин тамсаг"
компанийн эзэд хэмжээгүй эрхэт хааны сэнтийд заларсан мэт аашилдаг гэнэ.
Гэтэл манайхан амин хувиа бодож, өөр өөрсдийнхөө хэтэвчний зузаан
нимгэнд анхаархаас биш, уг компанид хяналт шалгалт хийдэг, шаардлага
тавьдаггүй нь илт. Газар нутаг сүйдэх эсэх хэнд ч хамаагүй. Энэ асуудал
хөсөр хаягдсан гэхэд хилсдэхгүй. Тэнд амьтай голтой хүмүүс амьдардаг
тулдаа л өөрсдөө Мэнэнгийн талаа хамгаалж хааяа нэг хэл ам таталдаг.
Гэсэн ч асуудал бололгүй өнгөрсөөр л байдаг. Харин өнгөрсөн жил Матад
сумын уугуул иргэн нүдэн дээр нь сүйрч байгаа байгалиа хамгаалахаар
Матад сумын Буян-Өндөр багийн газар нутгийг бохирдуулсны торгууль,
төлбөрийг нэхэмжилсэн юм билээ. Тухайн иргэний нэхэмжлэл нь шүүхээр
чамгүй хугацаанд явсаны үр дүнд "Петрочайна дачин тамсаг"-т нэг сая
долларын торгууль ногдуулсан байгаа юм. Монголын тал нутагт суурьшиж,
эзэн суусан хятадуудын хууль бус үйлдэл ар араасаа хөвөрсөөр тэд манай
улсын хуулийг гууль мэтээр үзсээр.
Энэ талаар "Петрочайна дачин тамсаг" компанийн МҮЭХ-ны гишүүн Ч.ВЛАДИМИРТАЙ ярилцлаа.-Таныг "Петрочайна дачин тамсаг"-аар байнга ирж, очдог, хүний хувьд энэ асуултыг асууж байгаа юм шүү. Тус компанийг шүүмжилсэн мэдээлэл байнга гардаг. Үнэхээр тийм яахаа алдчихсан газар байдаг юм уу?
-Би Монголын үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж "Петрочайна дачин тамсаг"-т байнга очдог. Ерөнхийдөө тэндхийн монгол ажилчдын ҮЭ-ийн дарга нь гэсэн үг.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Эрдэнэбат бид хэд
хамтдаа ч очиж байсан удаа цөөнгүй бий. Бүр яахаа алдчихсан ч газар биш л
дээ. Гэхдээ л энэ компанийг тойрсон асуудал гарсаар л байгаа. Тэндхийн
хятадууд надад дургүй болсон. Байрлах байр битгий гаргаж өгөөрэй гэж
хэлсэн удаа бий. "Петрочайна дачин тамсаг"-ийн үүдэнд очиход цэцэг ногоо
дэлгэрсэн сайхан үзэмжтэй. Хятадууд мэргэжлийн хүмүүс авч ирээд
үүдээрээ цэцэг ногоо тариулчихдаг. Өнгөн далдлалтыг бол жигтэйхэн сайн
хийнэ шүү дээ. Манайхан түүнд нь хууртдаг. Цаана нь чухам юу болж
байгааг хэн ч сөхөхийг хүсдэггүй. Үнэхээр улсынхаа болон, иргэдийнхээ
төлөө санаа тавьж байгаа бол цаана нь орж үзээд болж өгвөл бүх талд нь
нарийн шалгалт хиймээр байгаа юм. Судлаад, шалгаад үзвэл асуудал их
гарна. Тиймээс холбогдох байгууллагууд үүнд анхаарах хэрэгтэй дээ. Ер нь
хятадууд дээрэлхүү шүү. Жирийн монгол ажилчид бол тэдний хувьд юу ч
биш. Харин томоохон дарга нарыг очиход шал өөр болдог. Монгол ажилчид
"Петрочайна дачин тамсаг"-ийн босгоор алхсан бол тэдний дүрмийг
мөрдөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл манай улсын зуун хувийн хөрөнгө
оруулалттай компани учраас манай дүрмийг л мөрд. Энд хууль, дүрэм
хамаагүй гэж хэлдэг. Ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах зүйл гэж
байдаггүй. Осол, аваар гарлаа гэхэд Монголын талаас хэнийг ч
оруулдаггүй. Өөрийн талаас хэн нэгнийг авч ирээд асуудлаа шийдүүлчихдэг.
Чимээ шуугиан гаргалгүй хялбархан аргаар шүү дээ. Уг нь манай газар
нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа учир манай хууль дүрмийг дагаж
мөрдөх ёстой баймаар юм. Осол гарсан бол манайхаас шалгалтаар ирсэн
хүнийг оруулах ёстой. Гэтэл ердөө 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдэг
үгэнд дарлуулаад байгаа юм.
-Ажилчдын нийгмийн
даатгалын дэвтэр дээр дарсан тамга нь хүчингүй байсан гэх яриа
сонсогдоод байгаа, энэ ямар учиртай юм бол. Үүнийг шийдвэрлэсэн юм уу?
-Нийгмийн
даатгалын дэвтэр дээр дарагдсан тамга хүчингүй байгаа асуудлаа цэгцлээч
ээ гэсэн шаардлагыг тавиад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Одоог хүртэл
шийдэж өгөөгүй л байна. Тэнд XIX, XXI талбай гэж байдаг. Энэ талбай
дээрээ хоёр компани байгуулсан юм. Угтаа бол үйлдвэрчний эвлэлийнхэнд
хятадууд хэдэн компани байгуулах нь хамаагүй. Нарийн ширийн асуудал нь ч
хамаагүй л дээ. Гэтэл ингээд компани байгуулчихаар бүгд тус тусдаа
тамгатай болчихож байгаа юм. 400 гаруй монголчууд ажилладаг энэ газарт
хотын оффис нь, XIX талбай, XXI талбай нь тус тусдаа тамгатай болчихсон.
Гэтэл эдгээр тамаг нь хүчингүй. Хүчингүй учраас ажилчдын эрх ашиг нь
зөрчигдөж байгаа. Нийгмийн даатгал дээр тамга даруулж байж л хүчинтэй
болно биз дээ. Хамгийн наад захын жишээ тамга дарчихсан байтал банкнаас
зээл авах гэхээр энэ дарсан тамга чинь хүчингүй байна гээд буцаасан хүн
олон бий. Цаашлаад ажлаас орж гарах, тэтгэвэр тэтгэмж тогтоох гээд
асуудал их. Одоогоор 140 гаруй монгол ажилчны нийгмийн даатгалын дэвтэр
дээр тамга дараагүй байна. Үүнийг шийдвэрлэх гэж хөөцөлдөөд дийлэхгүй
байгаа. Дарга нартай нь уулзаж танай компани нийгмийн даатгалын
шимтгэлээ авдаг хэрнээ дарж байгаа тамга чинь хүчингүй байна гэж хэлсэн.
Үүнээс болоод бидний хооронд маргаан үүссэн энэ талаар Газрын тосны
газрын дарга Г.Өлзийбүрэнд хэлсэн. Хэрхэн шийдвэрлэх юм байгаа бүү мэд.-Таныг "Петрочайна дачин тамсаг"-т байх хугацаанд холбогдох албаныхан шалгалтаар очиж байсан удаа бий уу?
-Байлгүй
яахав хэд хэдэн удаа ирж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага очоод
дотоод шалгалт хийх гэхээр энд хянаж шалгах юм байхгүй. Хайлаар хотод
байгаа. Тэнд манай төв байр байдаг гэх мэтээр амыг нь таглаад л
буцаачихдаг.-Байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийн тал дээр та юу хэлэх вэ?
-Одоогоос
хэдэн жилийн өмнө бол байгаль орчин. газар шороог сүйрүүлэх шиг болдог
байсан. Үнийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэх байх. Хэвлэл мэдээллээр ч
гардаг. Нэг үеэ бодвол техник, технологи хөгжөөд газар шороог ухаж тэр
чигт нь орхидог нь харьцангуй гайгүй болсон. Харин зээр элбэг байдаг
байсан одоо тун багассан шүү.-Матад сумын иргэн
"Петрочайна дачин тамсаг"-тай заргалдаж мөнгөн торгууль ноогдуулсан
байсан. Иргэн хүн шүүхдээд ялсан байна шүү дээ?
-Матад сумын
иргэн газар нутаг бохирдуулсны торгуулийг "Петрочайна дачин тамсаг"-аас
нэхэмжилж гаргуулж авсан байгаа. Авсан нэг сая доллараа байгаль орчиндоо
зарцуулсан байх. Яг юу хийсэн, яаж зарцуулсан эсэхийг мэдэхгүй. Иргэн
газар нутгийн төлөө тэмцэж чадсан нь бахархууштай зүйл. Тэр хүн зоригтой
байгаа юм.-Торгуулийн мөнгө нь чухам хаанаас гаргаж өгсөн юм бол. Энэ талаар ямар нэгэн мэдэж байгаа зүйл байвал хуваалцаач?
-Уг
нь бол холбогдох байгууллагууд торгуулийг "Петрочайна дачин тамсаг"-т
ногдуулсан. Ингэж хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ нарийн
ярих юм бол торгуулийн мөнгө нь манай улсад орж ирэх мөнгөнөөс гарсан
байгаа юм. Биднээр өөрсдөөр нь төлүүлчихэж байгаа хэрэг. Үүгээр ч
зогсохгүй үйлдвэрчний эвлэл монгол ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх гээд
барахгүй тэнд очиж хэдэн өдөр ажил хаясан. Гэтэл цалин нэмэхээр болж,
гарын үсэг зурж байгаа юм. Монголчуудыг нэлээд чардайлгаж байж шүү дээ.
Үүний дараа хэдэн өдөр сул зогссон мөнгөө Монголын талд өгөх мөнгөнөөсөө
тодорхой хэмжээг нь суутгаж авсан байдаг. Ингэж биднийг чадаж байна шүү
дээ. Анхнаасаа л бүтээгдэхүүн хуваах гэрээгээ нягт нямбай хийгээгүйтэй
холбоотой.-Ер нь тэнд ажилладаг монгол дарга нарт нь эрх мэдэл гэж байна уу?
-Өчүүхэн
төдий ч эрх, мэдэл байхгүй. Тэд зүгээр л цалин авдаг. Хотод байдаг
байран дээр монгол нягтлан гэж бий. Гэхдээ хажууд нь ажлыг нь хянаад нэг
хятад нягтлан суудаг. Нярав нь хүртэл хятад хянагчтай байх жишээтэй.
Манайхан өнөөдөр, маргаашийнхаа хоолны хэрүүлийг хийж байх зуур 40
жилийн нөөцийг 20 жилд багтаагаад гаргаж авч байна. Илүү хүчтэй, том
техник технологи ашиглан газрын тосыг гаргаж авч байна шүү дээ. Жил ирэх
тутамд арга нь нарийсч хүчээ авч байгаа.Ж.ЧУЛУУН /Үндэсний шуудан/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5989
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих