Эрдэмтэд сүүлийн үед хүний хүйсийн харьцаа болон хүйсийн онцлогийн талаар маш сонирхолтой судалгаа шинжилгээ хийдэг болсон. Тэгвэл тэдгээр судалгаанаас та бүхэнд зарим нэгийг нь сонирхуулъя.
1. Эрт үеэсээ эрчүүд хоол бэлтгэгч байсан
Америкийн археологичид эрчүүд биш эмэгтэйчүүд эрт үед гэр бүлийнхээ хоол
хүнсний 80 орчим хувийг бэлтгэдэг байсныг тогтоожээ. Үнэхээр эрт цагт
эмэгтэйчүүд л жимс, самар, шувууны өндгийг түүж бас цуглуулж авчирдаг
байж. Харин эрчүүдийн мах олж ирэх ажил тэр цагаас хойш үе удам дамжин
өсөн нэмэгдсээр ирсэн байна. Эмэгтэйчүүд бол бүх цаг үеийн байнгын
хооллогчид.
2. Эхчүүд хүүхдээ үнэрээр нь таньдаг
Шведийн хэсэг эрдэмтэн энэ ойлголтыг эвдэхээр нэгээс дөрвөн долоо
хоногтоо 24 хүүхдэд мөн хоёроос дөрвөн настай 24 хүүхдэд үнэр сайн
шингээдэг тусгай зориулалтын цамц өмсгөн унтуулжээ. Тэгээд дараа нь
тэдгээр цамцыг эцэг, эхэд нь үнэртүүлсэн байна. Гэтэл нэг ч ээж
хүүхдийнхээ үнэрийг таниагvй аж. Гайхалтай нь энэ талдаа эрчүүд илүү
мэдрэмтгий болох нь ажиглагдаж. Тэдний ихэнх нь том болсноос илүүтэй
дөнгөж төрсөн хүүхдийнхээ үнэрийг сайн мэдэж байжээ.
3. Эмэгтэйчүүд хүүхэдтэй хэл амаа илүү ойлголцдог
Калифорнийн их сургуулийн профессор Росс Парк аавууд ээжээс илүү
хүүхэдтэйгээ ярьж тэднийгээ байнга үнэрлэж, үнсдэг гэдгийг батлаж байна.
Ингэхдээ эрчүүд хүүхдэдээ байнга анхаарал тавьж өлсөж байгаа болов уу,
ядарсан уу, юу хүсэж байгаа бол гээд байнга харьцах дуртай гэнэ.
4. Эрчүүд маш уцаарламтгай байдаг
Эрдэмтэд мөн эрчүүдийг л зөвхөн уцаарламтгай, тэднээс л хэрүүлийн алим
гардаг гэсэн ойлголтыг үгүй хийхээр шийджээ. Бага хүүхэд эсвэл өсвөр
насандаа хөвгүүд илүүтэй хөдөлгөөнтэй, дэггүй байдаг. Тэгвэл тэр үед
охид ч тэднээс дутахгүй ааш гаргана. Хүнтэй муудалцах, муухай харах, хов
ярих гээд… Том болох тусмаа тэдний хүйсийн ялгаа ихэснэ. Ингээд
ирэхээр эмэгтэйчүүд ааш гаргадаг, уцаарлах байдлаараа эрчүүдээс нэг их
ялгардаггүй гэнэ.
5. Ажил хийдэг эмэгтэй нөхрөөсөө бага мөнгө олдог
Ийм төрлийн судалгаа Орост хийгдэхэд эмэгтэйчүүдийн 36 хувь нь нөхрөөсөө
илүү ашиг орлоготой байдаг гэнэ. Москвад энэ хувь бүр 40-д хүрчээ.
Тэгвэл Америкт 30 хувь, Европт 60 хувьтай байдаг ажээ.
6. Эмэгтэйчүүд бага хямарч, эрч хүчтэй байдаг
Тиймээ, эмэгтэй хүн амьдралд дасан зохицохдоо амархан, ямар нэгэн таагүй зүйлийг тэгэсхийгээд мартчихдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 83.3 жил байдаг бол эрчүүдийнх 77.4 жил байдаг аж. Италийн эрдэмтэд үүнтэй холбоотой эмэгтэй хүний ДНК-ийн талд судалгаа хийжээ. Эмэгтэйчүүдийн ХХ давхар хромсом нь /эрчүүдийнх XY байдаг/ олон төрлийн өвчин, сэтгэл санааны хямрал зэргээс хамгаалж байдаг байна. Мөн зүрхний шигдээс, таргалалт, хорт хавдар зэрэг өвчин бага тусч бас архи даах чадвар өндөртэй байдаг.
7. Бүсгүйчүүд өвчин даамтгай
Сиенагийн их сургуулийн физиологич Анна Мария Алиози эмэгтэйчvүү маш
тэвчээртэйг тогтоосон. Эрчүүдэд байгалиас анальгетикийн тестостерон эр
гормон заяасан хэдий ч тэд өвчнийг даахдаа эмэгтэйчүүдээс долоон дор.
Хэдийгээр хамгаалалт багатай ч бүсгүйчүүд маш тэвчээртэй юм шүү.
8. Эмэгтэйчүүд дэндүү цэвэрч
Энэхүү туйлын үнэн гэж болох баримтыг эрдэмтэд бас няцаах гэж оролдлоо.
Үүнтэй холбоотой Аризоны Их сургуулийн биологич Чарльз Герб ажлын ширээ,
харилцуур утас, компьютер, цүнх зэрэг зүйлд шинжилгээ хийснийхээ дараа
эмэгтэй хүний энэ газруудад эрчүүдийнхээс дөрөв дахин их нян байгааг
тогтоожээ. Үүнийг эрдэмтэн маань бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны
бараа тэр дундаа гарын тосонд маш их хэмжээний микро организм
шингэдэгтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
9. Бүсгүйчүүд порнографид дуртай
Сэтгэл судлаачид судалгааныхаа төгсгөлд эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь
порнографыг ихээр сонирхдог болохыг мэдсэн байна. Харин эрчүүдийн 73
хувь нь ийм төрлийн бүтээгдэхүүнийг сонирхдог ажээ. Үнэхээр
эмэгтэйчүүд маань ийм төрлийн сонирхлоо бусдаас илүүтэй нууж байдаг
хэдий ч хаана ч, хэзээ ч үзэж туршихад бэлэн гэнэ.
10. "Удаан эр” эмэгтэйг сексийн үед галзууруулна
Монреалийн Макгиллагийн Их сургуулийн эрдэмтэн Туули Куконнен, Ирва
Биник нар 30 эрэгтэй, 30 эмэгтэй хүний порно харьцаанд судалгаа хийжээ.
Тэгэхэд эрчүүд дур хүсэл 665 секундэд оргилж дээд цэгтээ хүрсэн бол
эмэгтэйчүүдийнх нь 743 секундэд ассан аж. Ингэхдээ тэдний дурыг
хөдөлгөхдөө бэлхүүснээс доош хэсэгт нь тусгай өдөөгч хэрэглэсэн байна.
Сексийн дур хүсэл бий болох үед бэлэг эрхтний ойролцоох хэсгийн дулаан
хоёр хэмээр нэмэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих