Өөлдийн домогт бөх Ш.Буян-Өлзийн тухай авга Н.Агваандорж 1995 онд надад
доорхи зүйлүүдийг ярьж өгсөн юм. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ардууд
их л олон домог мэт зүйлийг ярьдаг юм билээ.
6. Хоёр хунз цай
Ховд-27-н наадам болж Буян-Өлзийтэй барилдуулахаар Манж хаан хятадаас бөх авчруулж. Тэр бөх их л даалгавартай байсан юм байх. Үзүүр түрүүнд ч мань хоёр үлдэж Буян-Өлзий засуул дээрээ дэлээд /дэвээд/ гараад ирж. Гэтэл нөгөө бөх 2 гартаа нэг нэг хунз цай /39-ын хунз/ бариад дэлээд гарч байна гэнэ.
Үүнийг харсан Буян-Өлзий энэ намайг сүрдүүлж байна гэж бодоод 2 засуулынхаа дээлийн захаас бариад дэвчихэж. Гэтэл нөгөө Хятад бөх энэ ямар хүчтэй хүн бэ би уурыг нь хүргэчих шиг боллоо. Энэ хүний гарт үхсэнээс эзнээсээ амь гуйяа гээд барилдаагүй гэдэг. Гэтэл нөгөө 2 хунз нь хоосон байсан гэнэ лээ.
7. Хоёр хүчтэн бие биеэ таньсан
Увсын Галзуу тэмээ нэртэй асар их бяртай хүн байсан гэдэг. /Увс аймгийн Өмнөговь сум Шар цахиагийнх/ Буян-Өлзий, Галзуу тэмээ хоёр бие биеэ үзээгүй сургаар л мэддэг байж. Энэ хоёр хүчтэн Хөх хөтөл дээр тааралджээ. Бие биеэ ч тааварлаж мэнд усаа мэдэлцээд тамхилцгааж.
Галзуу тэмээ тэмээ хөтөлж явсан юм санж. Тэмээ нь бурантагаа гишгэчихсэн байна гэнэ. Бурантгаа татаад авчихын оронд босоод тэмээнийхээ цээжийг өргөөд бурантгаа авч байна гэнэ. Үүнийг харж суусан Буян-Өлзйй «за энэ Шар Цахиагийн Галзуу тэмээ мөн байна» гэж таньж.
Буян-Өлзий сууж байгаад яргай тэнзэн ташуураа бяц базаж байна гэнэ. Галзуу тэмээ «Энэ Өөлдийн Буян-Өлзий мөн байна» гэж бие биеэ таньсан гэдэг. Жич: Увс аймгийн Өмнөговь сумын Шар цахиад Дамбийжаа төвлөрч байсан гэдэг. Дамбийжааг нутгийн зарим хүмүүс
Галзуу довын аман дээр
Гозон толгойн орой дээр
Шав шарилжин түлээтэй
Шаарх гуншаа багштан гэж шоолдог байж.
8. Галзуу тэмээ
Галзуу тэмээ гэгч хир зэрэг бяртай хүн байсныг дараах домгоор ярьдаг. Нэгэн цастай өвөл нутгийн нэлээн олон тэмээтэй баян айлын тэмээнүүд нь хэвтэртээ хоножээ. Гэрийн эзэн өглөө босоод тэмээнүүдээ нүдэлж харж байтал 1 тэмээ дутуу байгааг мэдэж. Цас орсон байсан тул тэмээ босч явсан мөр ч алга.
Харин хүний мөр ирээд тэмээн дотор нь ороод буцсан байх юм гэнэ. Тэмээний хэвтэр хоосон байх юм. Нөгөө баян бүр гайхаад тэр хүний мөрийг дагаад явж. Тэр хүн явсаар Галзуугийн даваанд очоод замдаа байсан том чулууг зайлуулж замаа чөлөөлөөд явсан мөр үлдээж. За «Энэ Галзуу тэмээ байж таарлаа» гэж бодоод гэрт нь очжээ. Гэтэл Галзуу тэмээ гэртээ ирчихсэн нөгөө тэмээг аль хэдийн эд бад хийчихсэн /төхөөрчихсөн/ байж гэнэ.
Нөгөө баян «За залуу энэ тэмээгээ чи ав харин дахин миний тэмээнүүдээс битгий аваарай чиний бяр тэнхээг бишрэн шүтэж байна» гээд хэл амгүй өнгөрөөсөн гэдэг. /Галзуугийн даваа гэж Увс аймгийн Өмнөговь суманд байдаг гэнэ лээ/
9. Чинзаны худаг
Чинзаны худаг гэж Ховд аймгийн Ховд сумын нутагт байсан /1990-ээд оны үед энэ худагны ором суурь байсан/ Тэр худагт тэмээ уначихсан хэсэг хүмүүс гаргаж ядаад байж байхад нь Буян-Өлзий тааралдаж «олуулаа байж» ...гээд зэмлэсэн аятай харьцаж.
Тэд ч «тийм юм бол та гаргачих л даа» гэж басангуй хэлж «гаргах нь ч гарганатанай худаг л эвдэрчих байх» гэвэл «Таныг гаргачихвал бид худгаа янзалчихнэ» гэж. Буян-Өлзий ханцуйгаа шамлан хормойгоо бүсэндээ хавчуулчихаад тэмээний хоёр бөхнөөс ганхуулж байгаад худагны хашлага мод юутай хээтэй нь ховх татан гаргажээ. Тэд Буян-Өлзийг таниагүй юм байх.
10. Атан тэмээ авсан нь
Толбо нуурын хөвөөнд нэгэн атан тэмээ шаварт шигдчихсэн Урианхайчууд гаргаж ядаад байж байхад нь Буян-Өлзий тэдэн дээр ирээд «Энэ тэмээг гаргачихвал яах бол» гэж. Тэгвэл та гаргачихаад «Энэ тэмээгээ өөрөө ав даа» гэж ам гарцгааж.
Тэгэхээр нь Буян-Өлзий гутлаа баглаж аргамжаар тэмээгээ хүлж 2 тал руу нь ганхуулж байгаад ховх татаж гаргажээ. Нөгөө хүмүүс ч арга буюу уг тэмээг өгөх болж Буян-Өлзий ч авч явахынхаа өмнө «Энэ хэн гэгч ямар хүний тэмээ вэ» гэж асууж:
-Ядуу хүний ганц тэмээ
-За тэгвэл хэрэггүй гээд эзэнд нь үлдээгээд явсан гэдэг.
11. Бураагийн аман тамгат
Буян-Өлзийг Уриахайд явж байхад нэгэн гэрт найр болж байна гэнэ. Найрчид «Бураагийн аман тамгаг» гэдэг дууг дуулж байв. Буян-Өлзий энэ дуу яасан сайхан дуу вэ? гээд гэрийн хаяанд нь сууж байгаад сурч авч нутагтаа ирж өөрөө дуулж бусдад зааж өгсөн гэдэг.
Энэ нь Буян-Өлзийг олон талын авьяастайг гэрчилж ийв. Ийнхүү "Бураагийн аман тамгат" гэдэг дуу Урианхай, Өөлд хоёрын нэг аятай дуу юм байх.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт:
Ноён цорос овгийн Чүлтэмийн Батхүү
Эх сурвалж: "Бөх" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6003
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих