Москвагийн буддын шашинтнуудын нийгэмлэгийн тэргүүн Дулмаа Шагдарова "Известия” сонинд ярилцлага өгөхдөө, "2017 он гэхэд Москва хотын Отрадное дүүрэгт гурван давхар буддын сүм сүндэрлэнэ” гэжээ. 250 сая рублийн өртөгтэй сүмийн барилгын ажлыг 2015 оны хавраас эхлэхээр төлөвлөсөн аж. Сүм барихад хандив цуглуулж эхэлсэн байна.
Сүмийн нэгдүгээр давхарт хурал, мөргөлийн танхим, лам нарын байраас гадна монгол, тува, вьетнам хоолоор үйлчлэх зоогийн газар, хоёрдугаар давхарт хэвлэлийн хурлын танхим, бясалгалын танхим, гуравдугаар давхарт номын сан, киноны танхим, дээврийн давхарт уламжлалт анагаах ухаан, зүү төөнүүрийн эмчилгээний зэрэг тасалгаануудтай эрүүл мэндийн төв байрлуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна сүм дотор таван метр өндөр гантиг, зэсээр урласан Буддын баримал залах юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих