ОХУ-Монголын хил дээрх автомашин шалган нэвтрүүлэх цэг суудлын болон зорчигч тээврийн хэрэгслийг 24 цагийн турш тасралтгүй нэвтрүүлэх горимд шилжсэнээс хойш буюу сүүлийн гурван сард тус Монголоос ОХУ руу давхардсан тоогоор 100 мянга гаруй хүн нэвтрүүлжээ. 2012 оноос эхэлсэн тус цэгийг өргөжүүлэн шинэчлэх ажил ирэх жилийн намар дууссанаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм байна. Тус цэгт ачааны тээврийн хэрэгслийг 24 цагийн турш нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусах шатандаа орсон бөгөөд тун удахгүй бүрэн хэмжээгээр 24 цагаар ажиллах горимд шилжих ажээ.
Энд тэмдэглэхэд, ирэх арваннэгдүгээр сарын 14-нөөс хоёр орны иргэд нэг сарын хугацаатай харилцан визгүй зорчиж эхлэх тул Хиагтын шалган нэвтрүүлэх цэг бүрэн хэмжээгээр 24 цагаар ажиллаж эхлэх нь чухал ач холбогдолтойг "РИА-Новости” агентлаг уламжиллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих