Хэрэв таны 10 настай охин интернэтэд насаа нэмж, хөвгүүдтэй танилцвал ямар арга хэмжээ авах вэ?
Харин Кевин Жонс гэдэг энэ эр тун өвөрмөц маягаар охиноо шийтгэжээ. Түүний охин 5-р ангид сурдаг, ердөө 10 настай ч 175 см өндөр. Өндөр нуруутай тул энэ охиныг 15 настай байтугай 18-тай гэхэд ч итгэх байх.
Охин өөрийн насыг нэмж, өсвөр насны гэж хэлээд интернэтэд залуустай танилцаж байгааг эцэг нь санамсаргүй олж мэджээ. Хүүхдэд гэмгүй зугаа мэт санагдах энэ үйлдлийн аймшигт, сөрөг үр дагаврыг зөвхөн томчууд л ойлгоно.
Иймээс Кевин Жонс "гэмт хэрэг" хийсэн бяцхан охиноо шийтгэж, өөрийн насанд тохирсон маягаар хувцаслахыг шаарджээ.
Эхлээд насыг нь бичсэн футболкийг охиндоо өмсгөв. "Би 10 настай”.
Мөн хувцсан дээр нь охин хэддүгээр ангид сурдагийг ч бичсэн. "5-р анги".
Түүнчлэн хүүхдийн үүргэвч үүрүүлэв. Ийм үүргэвчийг намхан сурагч ч өмсөхөөс дургүйцэх байх.
Бас болоогүй, дээр нь нэмж, үсийг нь олон салаа сүлжиж, элдэв ягаан зүүлт, резин зүүж өгөн шийтгэжээ.
Одоо ингээд түүнийг хэн ч харсан "Би бага насны хүүхэд, танилцахад хэтэрхий бага” гэдгийг ойлгоно. Аав нь тэр бүү хэл ийм хувцастай хичээлдээ яв гэж охиндоо шаардлага тавьжээ.
Кевин "Энэ хэтэрхий хатуудсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ хэрэв би цаг тухайд нь олж мэдээгүй бол ямар аймаар үр дагавар гарахыг тааварлах аргагүй” хэмээн тайлбарлав.
"Facebook”-ийн 300 мянган хэрэглэгч энэ аавтай санал нэг байна. Харин та?
www.mnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6044
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих