Монгол Улс 2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх цаашлаад жил ирэх
тусам нэмэгдүүлсээр 2020 он гэхэд таван саяд хүргэх талаар ярьж байгаа.
Харамсалтай нь ажил хэрэг болохдоо тун хойрго байна. Мэргэжлийн
боловсон хучин, жуулчдыг татах түүхэн дурсгалт газруудаа тохижуулах
талаар өнөөдрийг хүртэл учир дутагдалтай ажиллаж иржээ. Монголд ирсэн
жуулчид буудаллах байр, бие засах газар, зам харгуй нь осол аваар
гарахаар аюул осол ихтэй хэмээн шүүмжлэхээс гэдгээс гадна, түүхэн
дурсгалт газруудаа хүңд үзүүлж харуулах талаар тохижуулаагүй хэмээн
бухимддаг. Мөн жуулчлахад хамгийн аюултай улс орны тооноос өнөөдрийг
болтол бид гарч чадаагүй байна.
Гадны жуулчдад үнээ нэмдэг, эд зүйлсийг нь хулгайлдаг гэх мэтээр аялал жуулчлалыг дагасан шүүмжлэл буурсангүй. Нэг жишээ дурьдахад, Их Эзэн Чингис хааны анхны нийслэлийг үзүүлнэ хэмээн шороон замаар сэгсчүүлсээр Хархорин хотын туурь гэх хэдэн балгас дээр дагуулан очиход ийм юм үзүүлэх гэж энэ хол газар намайг зовоосон хэрэг үү хэмээн япон жуулчин бухимдан уйлж байсан гэдэг. Монголын ахуй өөрөө аялал жуулчлалыг татах нэг том брэнд гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Тэр дундаа онгон дагшин байгаль, эх орныхоо дурсгалт газруудаар хангалттай биш ч жуулчид татаж чадаж байгаа. Харамсалтай нь энэ бүхэнд хүндрэл бэрхшээл асар их гардаг аж. Тэр дундаа монголчуудын эх оронч гэх хий хоосон үндсэрхэг үзлээс үүдэн жуулчдын итгэл улам бүр буурсаар байгаа юм.
Тухайлбал, Сүхбаатар аймаг бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой аймгуудын нэг. Ганга нуур, Дуут нуур, Шилийн богд, Алтан-Овоо, Талын овоо гээд сайн эрсийн цугладаг энэхүү дурсгалт газруудыг үзэхсэн гэсэн жуулчид олон байдаг аж. Цаашлаад Бичигт олон улсын боомт дээр Сүхбаатар аймгийн удирдлагууд орон нутгийн өмчит аялал жуулчлалын газар байгуулан жуулчдыг хүлээн авч эхэлжээ. Нэг удаадаа 3040 хүн хүлээн авч дээр дурьдсан түүхэн дурсалт газруудаар явуулдаг аж. Гэтэл Шилийн богд дээр жуулчид аваад очихоор тэнд хийморио сэргээх нэрээр очсон монгол залуус "Муу сайн хятадуудыг Шилийн богд дээр гаргалаа. Алтан-Овоонд алхах газар та нарт байхгүй” хэмээн элдвээр доромжилж, чулуугаар нүүлгэн хөөж туудаг байна. Толгой түрүүгүй чулуугаар нүүлгэж зарим нь бүр эмнэлгийн тусламж авахдаа хүрч байсан гэнэ.
Ийм сэтгэлээр бид жуулчдад ханддаг байна. Жуулчид Монголоос архи худалдан авах хүсэлтэй байдаг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байдаг жижигхэн дэлгүүрээр ороод гарахдаа л долоон сая төгрөг, хоолны газарт нь хоол идэхдээ нэг удаад 1.2 сая төгрөгийн орлого оруулаад явна. Энэ мөнгө бол захын суманд худалдаа эрхэлж байгаа иргэдэд боломжийн орлого. Сарын орлогыг нь нэг өдрийн хугацаанд өгдөг гэсэн үг. Гэтэл Монгол Улсын хилээр, Бичигтийн боомтоор гарахдаа нэг хүн дөрвөн шил архи авч гарна гэсэн "тэнэг” заалт хэрэгҗдэг аж. Манайх руу орж байгаа биш манайхаас гарч байгаа зүйлд ийм хяналт хэрэг байна уу гэж асуумаар. Зодож нүдэж, жуулчдыг хөөж туух "эх орончид” Эрдэнэцагаанд очоод долоон сая төгрөгийн орлого оруулах болов уу. Бид хэтэрхий үндсэрхэг үзэлтэй ард түмэн. Гэхдээ глобальчлагдаж байгаа энэ цаг үед хий хоосон цээжээ дэддсэн үндсэрхэг үзэл тус биш ус болоод байгаа нь харамсалтай.
Хар шар ялгаагүй хүн л бол хүн. Эрчүүд гараад хийморио сэргээнэ үү, яана ямар хамаа байх вэ. Хатуухан хэлэхэд ар халхын хэдэн "хулгайч” нарын гардаг байсан ууланд хятад, япон ч хамаагүй зорьж очоод хэдэн төгрөг орон нутагт нь үлдээж, эх орны минь нэр хүнд дэлхийд гарч байвал болов биш үү. Хатуу боловч үнэн үг. Дан ганц аялал жуулчлалаараа хөгжсөн улс орон чамгүй олон бий. Савангийн дуурийн зураг авалт хийсэн арлаа үзүүлээд мөнгө олчихдог Солонгос улсын жишээг бичиж байлаа. Эх орончдын гавьяагаар өнөөдөр Сүхбаатар аймгийн зүүн хилээр орж ирэх жуулчид байхгүй болчихож. Сошиал ертөнцөөр мэдээллээ хуваалцаж тахир дутуу болох гээгүй юм бол Монголыг битгий зорь хэмээн нэг нэгэндээ зөвлөдөг сурагтай. Жуулчдыг оруулж ирдэг орон нутгийн өмчит газрын ажилчид нь цалингүй, жуулчидгүй гайхшаа барчихаад сууж байна. Ийм жишээ хаа саагүй. Бид хэзээ дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэх хэрэг вэ. Залуучууд минь хэзээ дэлхийн хэмжээнд сэтгэх вэ.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6048
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих