Дорнод аймгийн Хэрлэн сумын X багийн нутаг дахь таван давхар орон
сууцнаас гурван хүн унаж, нэг нь амиа алдаж, хоёр нь хүнд гэмтсэн осол
уржигдар гарчээ. Иргэн Э-гийн захиалгаар ТСГ компани энэ барилгын ажлыг
гүйцэтгэж байсан байна. Осолд өртсөн иргэд дүүжинт өргүүр дээр зогсоод
энэхүү угсармал барилгын гадна талыг засаж байсан гэнэ. Энэ үеэр
дүүжинт өргүүр унасан байна. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох
байгууллагууд ажиллаж байгаа аж.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгч байгаа мэдээллээр ТСГ компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулаагүй, хөдөлмөр хамгаалалтын инженергүй, дүүжинт өргүүр нь баримт бичиггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6050
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих