АБУЖА. /Reuters/. Лалын суннитын хэт давруу үзэлтнүүдийн "Боко Харам”
бүлэглэл Нигерид халдлагаа үргэлжлүүлсээр атал энэ бүлэглэл гал
зогсоохоор зөвшилцсөн гэж тус улсын Засгийн газар мэдэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт "Боко Харам” Нигерийн зүүн хойд нутгийн Муби хотод халдаж, хэдэн арван хүнийг хөнөөж, 150 мянган оршин суугч бүхий тус хотыг хяналтдаа авчээ.
Хэдэн мянган хүн дүрвэж, ойролцоох дүрвэгчдийн хуарангуудад суурьшсан байна.
Мөн даваа гарагт Нигерийн зүүн хойд нутгийн Йобе мужид лалын шиитүүдийн жагсаалын үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Энэ халдлагыг "Боко Харам”-ыг үйлдсэн гэж үзэж байна. Дэлбэрэлтийн үеэр амиа золиослогчоос гадна 15 хүн амиа алджээ.
Лалын хэт давруу үзэлтнүүдийн энэ бүлэглэлтэй гал зогсоохоор зөвшилцсөн гэж Нигерийн Засгийн газар өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Энэ мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард тус бүлэглэлд хулгайлагдсан 200 гаруй эмэгтэй сурагчийг яриа хэлцээгээр дамжуулан суллах боломжийг бүрдүүлнэ гэсэн найдлагыг төрүүлж байсан юм.
Харин гал зогсоох хэлэлцээр байгуулахаар зөвшилцөөгүй гэж өнгөрсөн баасан гарагт "Боко Харам” бүлэглэл дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6052
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих