НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хятадад нүүрсний эрэлт багасаж, үнэ унаснаар
Монголын нүүрс олборлогчид орлогогүй болж, ирэх 12 сарын хугацаанд
байдал хүндхэн байх төлөвтэй боллоо гэж олон улсын үнэлгээний "Moody’s”
агентлаг мэдэгдэв.
"Energy Publishing” корпорацийн мэдээлснээр, "Queensland”-ын коксжих
нүүрсний үнэ 10 дугаар сарын 16-ны байдлаар 17 хувиар унаж, 112,80
доллар болсон бөгөөд 2010 оноос хойш жил бүр алдагдал хүлээсээр байна.
Энэ түвшинд, ирэх жилийн хоёр дахь хагасаас нүүрсний үнэ дахин өсөж,
125-140 долларт хүрсэн ч нүүрс олборлогчид ашиггүй ажиллах магадлалтай
гэж зээлийн ахлах ажилтан Саймон Вон мэдэгдсэн юм.
"Одоогийн түвшинд, олон оператор өр болон хөрөнгө оруулалтын зардлаа
хангах хангалттай бэлэн мөнгөний урсгалыг бий болгож чадахгүй байна. Тэд
орлогоо алдаж байна. Эдгээр компанийн төлбөрийн чадвар сул байсаар,
ирэх 12 сард мөнгөө хадгалах хэрэгтэй болно” гэж Хонконгоос Вон утсаар
мэдээлжээ.
Дэлхийн банкны урьдчилсан мэдээгээр, Монголын эдийн засгийн өсөлт 2013
онд 11,7 байсан бол энэ жил 6,3 хувь болж буурна. Өр болоод гадаад
валютын зээл өсөн нэмэгдэж байгаа үед Азийн энэ улс уул уурхайн
тогтворгүй орлогоос улам бүр хараат болж байна гэж "Moody’s” мэдээлэв.
Улаанбаатарт төвтэй, Хонконгт бүртгэлтэй олборлогч компани болох
"Mongolian Mining Corp” энэ жил 11,5 хувийн алдагдалтай ажиллаж байгаа
тухай "Bloomberg” мэдээлжээ. 2012 болон 2013 оны алдагдлын араас энэ оны
зургадугаар сарын 30 хүртэл зургаан сарын хооронд цэвэр 28 сая долларын
алдагдал хүлээсэн байна.
Хэрэггүй өр
"Moody’s” үнэт цаасыг Caa2 /975/ буюу хөрөнгө оруулалтын үнэлгээнээс
найман түвшин доогуур гэж үнэлсэн бол "Standard & Poor” уг өрийг
CCC+ буюу долоо дахь хамгийн муу үнэлгээг өгсөн байна.
Монголд үйл ажиллагаа явуулдаг Хонконгт бүртгэлтэй бусад компани санхүүгийн дарамтад оржээ.
"SouthGobi Resources” компани 12 дугаар сард мөнгөгүй болох магадлалтай
учир есдүгээр сард томоохон санхүүжилт хайж байгаагаа мэдэгдсэн билээ.
"Mongolia Energy Corp”-ийн хувьцаа эзэмшигчдийн саналаар бүтцийн
өөрчлөлт хийхээр 444,8 сая долларын өрөө таван жилээр сунгах хүсэлтэй
байгаагаа компани 10 дугаар сарын 24-нд мэдэгдсэн байна.
Нүүрсний үнэ унаснаас гадна, далайд гарцгүй Монголын нүүрс олборлогч
компаниудад өөр олон сорилт тулгарч байна гэж "Moody’s”-ын шинжээч Вон
тэмдэглэжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих