Энэ
сэдэв эмэгтэй таны хувьд тун жижиг зүйл мэт санагдаж болох юм. Үнэндээ
бол тийм биш ээ. Тэр өдөр ямар байх нь өглөөнөөс хамаардаггүй гэж үү.
Танай гэр бүл ямар гэр бүл болохыг өглөөний унд ууж буй хэвшмэл дүр
зургаар нь ч тодорхойлж болдог байна. Зөвхөн өглөөний цай гэхээс илүүтэй
эхнэр нөхрийн хоорондын харилцааны нарийн ширийнийг тодруулах боломжит
агшин ч гэж үздэг аж. Харин та санал нийлж байна уу. Юуны түрүүнд та
өөрөө хайртынхаа сэтгэл санааг сайхан байлгахыг үнэхээр хүсч байгаа
эсэхээ мэдэхийн тулд царайг нь хянамгай ажиглангаа нэг нягтлаад үз. Үүнд
гуравхан минут л зарцуулагдана. Та үнэхээр хүсч байгаагаа мэдвэл
ажиглалтаа цааш нь үргэлжлүүл.
Нөхөртөө зориулсан өглөөний унд. Залуу
гэр бүлийн хувьд хамгийн түгээмэл "хэрүүлийн алим”. Нөхөр нь 7,30- д
ажилдаа явах болоход, эхнэр нь унтаж л байх. Гал тогоонд урьд оройны
хоолны үлдэгдэл, угааж амжаагүй бохир сав суулга хөглөрнө. Хайрт тань
зөвхөн тамхи, шар айргаар "хооллодог” орчин үеийн хэв маягийн залуу
хэмээн өөрийгөө төсөөлдөг бол мэдээж "өглөөний унд бэлтгэ” хэмээн таныг
ятгахгүй.
Харин тэр идэх хоббитой нэгэн байгаад та түүнд ядаж нэг удаа ч
өглөөний унд бэлтгэж өгөөгүй бол танай гэр бүлийн амьдрал "палеолитын
хожуу үе”, боолчлолын нийгэм гээд хүн төрөлхтний соёл иргэншлийн бүх л
үеийг амсах хэрэгтэй болно. Сонгодог утгаараа "Ширээний ард эхнэр нь
нөхрийнхөө дэргэд суучихаад хэрхэн хооллохыг нь амтархан харж суух” дүр
зураг хамгийн бахдам төсөөлөл. Харин бүгд ингэж чаддаг бил үү. Гэр
бүлийн амьдралыг "сөхөж” үзэхэд хамгийн аймшигтай нэг нууц нь ,
нөхрүүдэд өглөөний цайнд нь амтат жүрж, аяга кофе ердөө ч хангалтгүй.
Долоо хоногийн нарийн дэглэм барьдаг байлаа ч ялгаагүй.
"Эрчүүдэд
зориулсан хоол. Жин 10 кг” гэсэн шошго бүхий савласан бэлэн хоолыг
супермаркетуудаар зардаггүй нь ямар харамсалтай хэрэг вэ. Хэрэв
байсансан бол худалдаад авчихад эхнэрүүд бүтэн өдрийн эрх чөлөө
зарлахгүй юу”. Энэ санаа тун дажгүй байгаа биз… Гэтэл нөгөө талаас нь
харахад уйтгартай, сонирхолгүй ч юм шиг. Нөхрөөсөө юу идэх сонирхолтойг
нь мэдэх хамгийн хялбар арга бол түүнээс зүгээр л асуу. "Хонгор минь
өглөөний цай уумаар байна уу”. Хариулт товчхон ганц үг. "Явлаа”. За
яахав.
Түүнд ширээн дээрх хоол таалагдсангүй гэж үү. Юу гэж ойлгох вэ.
Хоолны тухайд та хоёрын сонирхол өөр юм байна. Энэ тохиолдолд хоёр дахь
төлөвлөгөөгөөр ажиллаад үзье. Хайртдаа дуртай оройн хоолыг нь өгсний
дараа зөөлөн буйданд суухад нь аяга цай өгөнгөө намуухан дуугаар асуух
хэрэгтэй. Таны гол зорилго бол өглөөний ундад юу байвал зохихыг л мэдэх.
Намуухан ярилцсаны дараагаар нөхрийнхөө юунд дуртайг та мэдээд авчихна.
Жишээ нь: Тэр өглөө сүү, чихэргүй кофе уух дуртай, Шинэхэн алим, гадил
таалагддаг. Цөцгий, ногооны нухаш түрхсэн махан хачиртай талх, Зун нь
ногооны салат, өвөл махан зууш. Эцэст нь ямар нэгэн амттан. Одоо та
толгой өвтгөх зүйлгүй боллоо. Энэ бүхнийг дэлгүүрээс цуглуулчих.
Бэлтгэхэд ердөө л тавхан минут шаардагдана. Энэ хугацаанд кофегоо ч
чанаад амжина. Ямар ч ажилд бяцхан заль хэрэгтэй. Оройдоо салатныхаа
орцыг сонгоод бэлтгэ. Өглөө хутгаад л болоо. Ямар ч маргаан гарахгүй.
Догь байгаа биз.
Долоо хоногийн дараа таны хайрт хамгийн эелдэг, хамгийн
халуун дулаан эр болж хувирна гэдгийг бид баттай амлаж байна. Арав
хоногийн дараагаас энэ жорноосоо залхаж магадгүй. Энэ тохиолдолд аминд
орох арга бол гал тогооныхоо хэрэглэлийг зарим нэг тансаг эдлэлээр
баяжуул. Үнэтэй биш ч ур хийц сайн аяга, таваг олдоно шүү дээ. Шаазан,
модон хийцийн талх, жимс, чихрийн өвөрмөц савнууд гэр бүлийн өглөөний
уур амьсгалыг гайхалтай сэргээж өгдөг. Харах тусам нүд булаадаг юм.
Хайртынхаа сонирхлын дагуу бол бүр ч зүгээр. "Жижиг зүйл амьдралд үгүй”
гэдэг нэгэн үгийг та мартахгүй бол таны өглөөний унд ч амттай, гэр
бүлийн амьдрал тань ч гайхалтай байх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6067
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих