Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн гадаад хэлний сургалтыг эрчимжүүлэх захирамжийн хүрээнд 50 хүүхдийг хятад хэлний сургалтанд хамрагдуулахаар боллоо. Хятад хэлний сургалтыг Дорнод дээд сургуультай хамтран 2014.11.05-2015.06.05-ынг хүртэл найман сарын хугацаанд зохион байгуулна. Өнөөдөр сургалтын нээлтийн ажиллаагаа Дорнод дээд сургууль дээр болж Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга П.Мөхтөр нар оролцож сурагчидад амжилт хүслээ. Сургалтанд ЕБС-ын 5-6, 9-10 дугаар ангийн 50 хүүхэд хоёр бүлэг болон хамрагдана. Нийт 280 цагийн хичээлийг зургаан багш орох бөгөөд багш нарын 70-аас дээш хувь нь эх хэлтэн буюу хятад багш нар юм. Дорнод дээд сургууль нь зүүн бүсийн цорын ганц дээд сургууль бөгөөд хятад хэлний тэнхимтэй, сургалтын таатай орчин бүрдүүлж лингафоны кабинет, ном сурах бичгээр хангах боломжтой учир Хэрлэн сумаас гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болсон юм. Мөн сургалтыг үр дүнтэй болгох хариуцлагатай байх үүднээс сурагчдын эцэг эхчүүдтэй гэрээ байгууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6068
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих