Яагаад ч юм өчигдөр, бас өнөөдөр хэд хэдэн эмэгтэй найз нартайгаа ярилцаж, бага ч атугай сэтгэлийг нь засахыг хичээлээ.
Ярилцах хүсэлтээс нь татгалзаагүй хэд хэдэн шалтгаан надад байна.
1. Надад ч бас хэн нэгэнд дотроо онгойтол асуудлаа ярилцаад, проблемийг
маань хөндлөнгийн байр сууринаас, хэвийн тайван ухаанаар харж зөвөөд
өгөх хүн хэрэгтэй байдаг. (Мэдээж тэр нь итгэсэн хүн минь байх ёстой)
2. Надад итгэж сэтгэлээ нээхээр зорьсон хүний өмнө би сэтгэлийн хаалгаа цоожтой байлгаж чаддаггүй.
3. Энэ нь мундаг ухаант хүн мэт өөрийгөө бодох, эс бөгөөс маш оновчтой
зөвлөгөө өгөх юмсан гэж хичээхдээ бус зүгээр л сонсох, бас сэтгэлийг нь
өргөхсөн гэдэг чинь хүсэлтэй минь л холбоотой.
Харин одоо нэг л юмыг өөрөө бас өрөөлд дахин дахин хэлэхийг хүснэ.
Тэр нь ямар ч хүний хандлагыг нь анзаар, бас асуудалд өөрөө чин
сэтгэлээсээ хандаж сур. Тэр үед түүний хандлага, зориулалт нь чамд
чиглэсэн эсэх нь эргэлзээ төрүүлдэг, эргэлзээ олон удаа давтагдаад
байвал харилцаандаа (.) тавиад цаашаа яв.
Ингэж чадах нь ирээдүйд өөрийгөө их зовоох нөхцөл байдлыг эрт таслан зогсоож, бага зовж шанална гэсэн үг гэж би бодох болсон.
Мэдээж үүнээс өмнө ярилцах. Ярилцах нь харилцаагаа аварч үлдэх хамгийн том гарц.
Үл чадваас харилцаа үргэлжлэх нөхцөл байдал бүрхэг. Гэхдээ ХАРИЛЦААГ ДУУСГАНА ГЭДЭГ БҮХ ЗҮЙЛИЙН ТӨГСГӨЛ ГЭСЭН ҮГ БИШ!!!
Тиймээс охид минь гэрэлт, битгий уйл.
Маргааш өнөөдрөөс гэрэлтэй.
Ертөнцийн төгсгөл иртэл ер бусын аз жаргалаа бид өөрсдөө бүтээнэ бүсгүйчүүдээ.
Ю. Шүр.
2014-11-05.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих