Жил жилийн нөөцийн мах ямарваа асуудлыг таталсаар байдаг. Монголчууд
угийн махсаг түмэн болохоор ч тэр үү, махаа сайн мэддэг, бэлтгэн
боловсруулах, худалдах явцад юу болж байгааг нарийн сайн мэдэхийг
хичээдэг. Энэ жилийн хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нийт 14
мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Ингээд нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалтыг есдүгээр сард зохион байгуулах байсан ч маргаан гарч дахин сонгон шалгаруулалт зарлахаар болсон юм. Тэгвэл энэ жил нийслэлд нөөцийн мах бэлтгэх компаниудын сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр нөөцийн мах бэлтгэх компаниуд тодорхой болох юм.
Харин орон нутагт энэ асуудал шийдэгджээ. Тодруулбал Эрдэнэт, Дархан хотуудад "Дархан мийт фүүдс”, "Эрдмийт” компани тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэх нь тодорхой болсон байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6079
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих