АНУ-ын Флорида мужийн Форт Лодердэйл хотын оршин суугч Арнольд Эббот
орон гэргүй хүмүүсийг хооллосон "хэргээр” баривчлагджээ. 90 настай оршин
суугч хотынхоо орон гэргүй хүмүүст хоол бэлтгэн өгсөн нь буруудаж,
Өмнөд Флоридагийн паркт хоол тарааж байхад нь цагдаагийнхан ирээд эгээ л
гэмт хэрэгтэн аятай "Наад тавгаа газар тавь” хэмээн шаардсанаа шинэ
хууль журмыг зөрчсөн хэмээн түүнийг баривчилжээ.
Тус мужид гарсан шинэ
хууль ёсоор оршин суугчид олон нийтийн газар бусадтай хоол хүнсээ
хуваалцаж идэхийг хориглосон аж. Арнольд нэгэнт энэ хуулийг зөрчсөн
болохоор хэсэг хугацаанд хоригдох, бас 500 ам.доллараар торгуулах
шийтгэл түүнийг хүлээж байна. Хэдийгээр энэ хуулийг ядуу зүдүү
амьдралтай хүмүүс, мөн өгөөмөр сайхан сэтгэлтэй оршин суугчид
буруушааж байгаа ч хотын захирагч хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ,
хотын төвдөө иймэрхүү хүмүүсийг байлгаад тэднийг хоол хүнсээр хангаад
байх нь зөв биш гэж мэдэгджээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6087
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих