гуу их зураач Рембрандтын алдартай бүтээлийн нэг "Савангийн хөөсөөр
наадаж буй бяцхан хүү" зургийг 15 жилийн өмнө Драгиньян хотын музейгээс
хулгайд алдсан юм. Энэ зургийг саяхан Францын өмнөд хэсгээс олжээ.
Францын хэвлэлд бичсэнээр Ниццед өнгөрсөн мягмар гаригт цагдаагийнхан
сэжиг бүхий хоёр эрийг саатуулсан байна. Тэр хоёрын нэгд дээрх бүтээл
байсан гэнэ. Тус улсын цагдаагийнхан хулгайд алдсан урлагийн үнэт
бүтээлүүдийг олж улсын сан хөмрөгт буцаах чиглэлээр ажилладаг мэргэшсэн
тусгай албатай.
Тэд хэд хэдэн ховор бүтээлийн хулгайн мөрөөр
орсон бөгөөд үр дүнд нь Рембрандтын энэхүү зургийг олжээ. Уг бүтээлийн
үнийг 1999 оны долдугаар сард хулгайд алдах үед 3.5 сая евро хэмээн
тогтоож байсан гэнэ. Гэмт хэрэгтэн музей рүү зэргэлдээх номын сангаар
дамжиж орсон. Хулгай хийх цагаа ойролцоох гудамжинд цэргийн техникийн
жагсаал болж байх үеийг тааруулсан хэмээн мэдүүлжээ. Хаа сайгүй
хамгаалалт гарч гудамжуудыг хаасан байсан нь хулгайч нарт нуугдах боломж
олгосныг мөн ярьжээ.
Өдрийн шуудан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих