Уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Готовдоржтой ярилцлаа.
Түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын
хэмжээний мастер, дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд анх удаа гарч
улсынхаа тугийг мандуулсан Г.Өсөхбаярын аав гэдгээр нь уншигчид
андахгүй.
-Таныг уулын спортоор хожуу хичээллэсэн гэж сонссон. Анх ямар спортын төрлөөр хичээллэж байв?
-1969 оноос мото спортоор хичээллэсэн хүн дээ би. Түүнээс өмнө
хөлбөмбөг бас сонирхож байв. Ер нь хүнд нэг тиймэрхүү үе байдаг юм шиг.
Тэгж, тэгж байгаад тэдгээрээс өөрт аль тохиромжтой, өгөөжтэйг нь сонгон
хичээллэдэг юм билээ.
Миний хувьд энэ нь мото спорт байсан. Би есдүгээр ангид байхдаа
Өмнөговь аймагт зохион байгуулсан уралдаанд оролцоод анх удаа түрүүлсэн.
Энэ үөэс л миний спортын гараа эхэлсэн юм байна. Угаасаа миний цусанд
спортын ген байдаг.
Манай аав Өмнөговь аймгийн спорт хорооны дарга Лочинсүрэн гэдэг хүн
байсан. Аймгийнхаа анхны дарга болсон хүн л дээ. Гурван говьд спортын
мастер төрөөгүй. Би мотоциклийн анхны мастер. Тэр үед мото спортын
дасгалжуулагч ямар байх биш, өөрөө өөрийгөө дасгалжуулж амжилтад хүрсэн.
1981 онд Улс хувьсгалын 60 жилийн ойгоор ганцаараа хотын аварга
шалгаруулах тэмцээнд аймгаасаа оролцсон. Тэр үед бүсээс шалгарч, хотод
зохион байгуулсан тэмцээнд оролцох ёстой байв.
Түүнийг нь биелүүлж, спортын мастер болж мөрөөдлөө биелүүлсэн. Дараа нь
1981 оноосхойш гурван жил уралдаад зодог тайлсан даа. Зодог тайлсан
чинь миний бие өөрчлөлтөд орсон. Биеийн жин нэмэгдээд байхаар нь уулын
спортоор хичээллэсэн юм.
-1969 онд ямар мотоцикль унадаг байсан бэ?
-Чехийн тамир муутай Ява мотоцикль унадаг байсан. Намайг ийм хүчгүй
мотоцикль дасгалжуулсан гэж боддог. Дараа нь бас Чехийн Чезет мотоцикль
унасан.
Одоо ч техник үсрэнгүй хөгжиж дээ. Хүн сэтгэхүйгээ бэлтгэж чадвал мотоцикль дээр тогтох эсэх өөрөөс нь бүрэн хамаарна.
-Монголчууд техникийг өөрчлөөд монголчилчихдог авьяастай. Тухайн үед ч гэсэн та мотоциклио өөрөө засдаг байсан байх?
-Хоёр гараа сайртталаа үзэж тардаг байлаа шүү дээ. /инээв/ Ер нь зааж,
сургах хүн байхгүй болохоор дахин дахин оролдсоор байгаад сурдаг юм.
-Та уулын спортоор анх хичээллэхдээ л гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг дагуулсан уу. Эсвэл хожим их спортдоо уруу татсан уу?
-Би Өсөхөөг дөрөвдүгээр ангиас нь уулын спортод бэлтгэсэн. Миний хүү
дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд 2005 онд гарсан. Тухайн үед
уулчдын мөрөөдөл болсон оргилд гарсан, гараагүй гэсэн яриа гарч байсан.
Тиймээс дараа жил нь бас Эверестийн оргилд гарсан хэрэг.
Дэлхийд Эверестийн оргилд жил дараалан гарсан хүн байдаггүй. Энэ нь
миний хүүгийн хувьд үнэхээр хувь тавилан юм даа. Ингэж дэлхийн дээвэрт
гарах болсон нь Гиннесийн номонд бичигдсэн ширфатай салшгүй холбоотой.
Тэр хүн Эверестэд 22 удаа гарсан юм. Монголд ч ирж байсан. Тэгэхдээ
Өсөхөөтэй хамт Алтай Таванбогдын оргилд шөнө гарч байсан . Тэр хүн
Өсөхөөг "Энэ хүн хүн биш ямаа" гэж хэлсэн. Ер нь Балба улсын төсвийн 90
хувийг уулын спортоос олдог.
-Харин та Эверестийн оргилд гарч байв уу?
-Би Эверестэд гараагүй. Гэхдээ энэ гайхамшигтай хайрхны оргилд гарч
үзэхийг мөрөөддөг. 1988 онд Баянхонгор аймгийн Их Богд хэмээх ууланд
гарч байлаа. Тэр үед дэлхийн их оргилд монгол хүн яагаад гарч чадахгүй
гэж дотроо боддог байсан. Өөрөө чадаагүй ч гэсэн хүү минь хүслийг минь
биелүүлсэн.
-Говийн хүн өндөр уулын оргилд гарахад анхандаа амаргүй байсан болов уу?
-Баянхонгор аймгийн Их Богд бол Монголын хамгийн олон удаа хөдөлсөн
газар. Бүхэл бүтэн уулыг дундуур нь зүсчихсэн юм шиг харагддаг. Орог
нуурын тала^с ядах зүйлгүй гарна гэж байсан ч орой дээр нь хоносон шүү
дээ.
Уул, давааг басч болохгүй гэдгийг биеэрээ мэдэрсэн. Уул дээрээ Оюу,
Номин гээд хоёр нууртай. Говийн хүн болохоор тэр хоёр нуурыг тойрч гарах
хэрэгтэй болсон.
Ер нь шагайгаар ус татахаар ухаан балартах гээд байгаа юм чинь./ инээв/
200 метр мөсөн дээр найман цаг авирсан. Тэр үед үлгэрийн юм шиг доошоо
харахад бороо орж, дээр нь цасаар шуурдаг байсансан.
-Ер нь яагаад зодог тайлсныхаа дараа уулын спортоор хичээллэх болсон юм бэ?
-Би техникийн хүн. Их говийг усжуулахад амьдралынхаа ихэнх цаг хугацааг
зарцуулсан. Бас токарийн мэргэжлээ бие даан эзэмшсэн. Тийм болохоор л
эсктрим спортоор хичээллэсэн байх.
-Дэлхийн хамгийн өндөр 14 оргилоос хэдийг нь та эзэлсэн бэ?
-Хоёр оргил л дутуу юм байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн ивээл дор
хойд туйл руу яваад ирсэн. Мөсөн уул байнгын хөдөлгөөнтэй байдаг
болохоор 0 цэгийг СРS-ээр олсон. Тэнд хамгийн түрүүнд Монгол Улсын
далбааг мандуулсан юм шүү дээ.
-Ер нь аливаа оргил уулчдыг хүлээн авдаг, авдаггүй үе байдаг
гэсэн. Тэр дундаа монголчууд их одтой, хийморьтой байдаг. Хааяахан уулын
нуралт болоход монгол хүн өртдөггүй юм.
-Тийм шүү. Саяхан Балбад 20 гаруй уулчин амиа алдлаа. Уулчин хүний
амьдрал гэдэг чинь угаасаа сэтгэл шулууддаг. Уулын спорт хүнийг
дурлуулдаг шидтэй. Нэг ууланд авирсан хүн дахин дахин ууланд гарах гээд
байдаг.
-Уулын тагийн бүсэд авирч байхдаа сонин содон зүйлтэй таарч байсан тохиолдол бий юү?
-Ууланд авирахдаа бид баялаг дээгүүр гишгэлдэг. Гэхдээ бид нэг ч чулуу
авах эрхгүй. Гайхамшигтай вансэмбэрүү цэцэг Завхан аймгийн Отгонтэнгэр
хайрханд ургадаг.
Түүнийг би нүдээрээ харж байсан. Цас мөсний зах дээр тэр гайхамшигтай
цэцэг ургадаг. Вансэмбэрүү цэцгийг Отгонтэнгэр хайрхнаас өөр газар ургаж
байхыг хараагүй.
-Ер нь танай гэр бүл спорттой нягт холбоотой юм байна шүү дээ?
-Тийм шүү. Өсөхөөгийн дараагийн дөрвөн дүү нь бүгд спортын мастер. Үе
удам минь энэ спортоос холдохгүй байгаад баяртай явдаг. Ер нь тамирчдыг
багаас нь бэлтгэх хэрэгтэй. Тэгвэл зөв сурна.
-Уулын спортын хөгжил ямар төвшинд байгаа гэж та бүхэн дүгнэдэг вэ?
-Манай уулчид уулнаас саяхан явганаар буудаг байсан. Харин одоо цана, сноубордоор буудаг болжээ. Энэ бол бидний хөгжил.
-Уулчид авирах гэж байгаа хайрхны талаар ярьдаггүй. Энэ бичигдээгүй уламжлал уу?
-Тийм учраас баруун аймгийн "Баатар” хайрхан гэдэг. Харин говийн Говь
Гурвансайхан гэж хэл-дэг. Энэ бол уулчдын уламжлал юм даа.
-Зодог тайлсан ч ууландаа авирч байгаа биз дээ?
-Өнгөрсөн зун Сутайд авирсан. Ер нь ууландаа авирч байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих