Сүүлийн үел манай улсад малын хулгайн гаралт
ихсэх болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд л гэхэд малаа хулгайд алдсан
малчдын 9687 дуудлага цагдаагийн
байгууллагад ирсэн байна. Үүний нийт хэргийн 5050 буюу 51 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бол үлдсэн
хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тэгвэл малын хулгайн гэмт хэргийг ямар хууль, журмаар зохицуулдаг вэ. Одоогоор малын хулгайтай тэмцэх бие даасан хууль байдаггүй.
Эрүүгийн хууль дахь "Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэсэн зүйл ангиар зохицуулагддаг. Энэ зүйл заалтыг тусад нь салгаж гэмт хэргийн зүйл болгон оруулах хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан байгаа.
Малын хулгайтай тэмцэхэд төрийн шат шатны байгууллага хамтарч ажиллах шаардлагатай. Хуульд тусгаж өгсөн хэрнээ хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй заалтууд бий. Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол бэлтгэсэн мах зөрчил гаргахад ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураан орон нутгийн төсвийн орлого болгоно гэж заасан байдаг.
Зөрчил гаргасан иргэнийг цөөн хэдэн төгрөгөөр торгоод л өнгөрдөг байх жишээтэй. Хууль батлагдаад бүтэн 10 жилийн хугацаа өнгөрч байхад Хэнтий аймагт л ганцхан удаа малын хулгайд ашигласан автамашиныг хураажээ. Эндээс энэ заалт бодит байдалд хэр хэрэгждэг нь харагдаж байгаа юм.
Хууль эрх зүйн орчин нь тодорхойгүй байгаа учраас хуулийн цоорхойг ашиглагсад их байна.
Бүлэглэж малын хулгай хийсэн этгээдүүдийг өнөөдөр Төв аймгийн Сум дундын 23 дугаар шүүхэд нээллтэй хэлэлцэнэ
Бусдын малыг бүлэглэн хулгайлж, найман удаагийн үйлдлээр айлуудыг амжиргааны эх үүсвэргүй болох хүртэл гэмт хэрэг үйлдсэн Ц, М, Б, Б нарт эрүүгийн хуулийн 14.3 заалтыг үндэслэн шалгаж байгаа аж.
Дээрх этгүүдүүд анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хийсэн нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэдний нэг нь сумын мянгат малчин гэхээр малын хулгайг хэн дуртай нь хийдэг болсон уу. Чухам энэ төрлийн гэмт хэргийг зохицуулах хууль эрх зүйг нь сайтар боловсруулж, иргэдэд ухуулан таниулах шаардлагатай юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих