Манай сонин Зайсанд хууль бусаар баригдаж буй барилга
байгууламж болон "Оргил рашаан” сувиллын эргэн тойрон дахь хууль бус
барилгын талаарх нийтлэлийг уншигчдадаа удаа дараа хүргэж байсан.
Тэгвэл бидний бичсэн энэхүү нийтлэлийн мөрөөр Хотын дарга Э.Бат-Үүл
уржигдар А/937 дугаартай захирамж гаргаж "Оргил рашаан”-ы ундарга дээрх
хууль бус газрын зөвшөөрлүүдийг цуцаллаа. Үе, үеийн сайд, хотын дарга
нар рашааны ундарга дээр хууль бусаар дараах зөвшөөрлүүдийг олгоод
байсан юм.
Тодруулбал, "Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Оргил рашаан” сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бүсэд газар эзэмшиж буй Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамж нь, "Нарантуул трейд” ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамж иргэн Б.Гүрбадамд, нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжийн Сэргээн засах клиник эмнэлэгт олгогдсон байсныг тус тус хүчингүй болсонд тооцсугай” хэмээн шийдвэр гаргажээ.
Үүл даргын гаргасан энэхүү шийдвэрт олон хүн сайшаалтай хандаж байгаа ч зарим зүйлийг анзааралгүй орхилоо хэмээн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны IV хэсгийн иргэн Л.Оюун-Эрдэнэ бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Түүний хэлж буйгаар Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай Зайсанг жинхэнэ утгаар нь самарч байгаа гэнэ.
Л.Оюун-Эрдэнэ: Хотын дарга энэхүү асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй
Тэрбээр "Нийслэлийн үзэсгэлэнт газар гэж нэрлэж болох "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн талд Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийн хаусаа сүндэрлүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Хажуу хавиргаар нь явж байгаа олон хүн энэхүү барилгын талаар асуухад ажилчид нь хээв нэг "Та нарт ямар хамаатай юм. Мөрөөрөө зугаалаад яв. Л.Гүндалай дарга бүгдийг нь зохицуулсан байгаа” гэж хэлдэг гэнэ. Барилга баригдаж байгаа газар нь Зайсан орчмын иргэдийн ундны цэвэр усны гүний худагтай. Мөн цэцэрлэгт хүрээлэн маань тусгай хамгаалалтын бүсэд байрладаг. Түүнчлэн энэхүү гүний худгийг манадаг тусгай ажилтан ч бий.
Энэ барилга ашиглалтад орсон тохиолдолд бид ундны усгүй болох аюулд орно. Уг нь өнгөрсөн сарын 21-ний өдөр БОНХЯ, Богд уулын дархан цаазат газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид очиж барилга зогсоох тухай албан бичиг өгсөн. Гэтэл Л.Гүндалай эрх мэдэл бүхий хүмүүсийн тушаал шийдвэрийг нь үл огоорч албаны хүнийг хүртэл утсаар дарамтлан ярьсан нь өдгөө баримт болон үлдсэн байгаа.
Тэд энэ сардаа багтаан барилгын ажлаа дуусгахаар ихэд чармайн ажиллаж байна. Одоо ч барилгын ажил ид үргэлжилж байна даа. Хамгийн гол нь олон нийтэд үнэн зөв хүргэх үүднээс танай сонинд мэдээлэл өгч байгаа юм. Бид энэ талаарх мэдээллийг олон хэвлэлд өгч байсан ч ажил хэрэг болох нь бага байна.
Хэрвээ шаардлагатай бол бидэнд энэхүү барилгатай холбоотой бүхий л зүйл хальсанд баримт болон үлдсэн байгаа. Учир нь энэ хальсанд албаны хүмүүс ирж юу, юу гэж ярьж ямар хууль зөрчснийг нь тодорхой хэлсэн байгаа” гэсэн юм.
Бид ард иргэдийнхээ түүчээ болж Хотын дарга Э.Бат-Үүлийг энэхүү "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-д анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Ингээд бид иргэний өгсөн мэдээллийн мөрөөр холбогдох албаны хүмүүстэй уулзаж асуудлыг тодруулах гэсэн боловч Засаг төрийн савалгаанаас болж энэ талаарх мэдээлэл өгөх ямар ч эрх мэдэлтэн олдоогүй юм.
Харин бид үүний дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хяналтын албаны хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяатай уулзахад "Энэ талаарх мэдээллийг ерөөсөө сонсоогүй юм байна. Тэгээд ч барилга барих зөвшөөрлийн асуудал чинь шат дамжлагатай байдаг шүү дээ. Тухайлбал, эхлээд БОНХЯ-ны дархан цаазат газрын захиргааны дарга Эрдэнэчимэг гэдэг хүнээс зөвшөөрөл авна. Дараа нь манай Хот байгуулалтаар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах ёстой байдаг юм” гэв.
Л.Гүндалай дөрвөн хуулийг ноцтойгоор зөрчжээ
Юутай ч бидэнд олдсон мэдээллээр тус цэцэрлэгт хүрээлэнд Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалайгийнх байгаад зогсохгүй тэрбээр маш олон хуулийг ноцтойгоор зөрчжээ.
Тухайлбал, тэрбээр "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн талд гүний худгийг таглан барилга барихдаа дөрвөн хуулийг зөрчсөн байна. Нэгдүгээрт, Төрийн өмчийн газарт дур мэдэн барилга барьсан нь Үндсэн хуулийг, хоёрдугаарт, Газар эзэмших гэрчилгээгүй, ямар ч барилга барих зөвшөөрөлгүй байгаа нь Газрын тухай хуулийг, гуравдугаарт, Зураг төсөлгүй үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөлгүй байгаа нь Барилгын тухай хуулийг, дөрөвдүгээрт, Улсын байцаагчийн гурван удаагийн актыг үл харгалзан үйл ажиллагаа явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой гэх мэтээр маш олон хуулийг зөрчиж барилга барьсан байна.
Хамгийн сонирхолтой нь Л.Гүндалайд энэхүү барилга барих, газар эзэмших бүх зөвшөөрлийг төрийн ямар ч албан хаагч олгоогүй байгаа юм. Товчхондоо тэрбээр өөрийнхөө эрх мэдлийг ашиглан ийнхүү дураараа авирласан гэж хэлж болно. Мөн бас нэг зүйл нь Л.Гүндалай барилгаа бариулж буй ажилчдаа хүртэл басамжлан доромжилж цалинг нь хүртэл өгөөгүй байгаа гэнэ.
Тэрбээр Монгол Улсад мөрдөгдөж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан "Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.
Энэ бүхнээс харахад эрх мэдэл, хөрөнгөтэй хүмүүс хэрхэн дураараа авирладгийг энэ орчмоос харах бүрэн боломжтой юм. Яг үнэндээ Зайсанд оршин суудаг Дорж, Дулмаа нар дунджаар 300 мкв газарт амьдардаг ч өөрсдийн гэсэн газар эзэмших гэрчилгээгээ арваад жил хөөцөлдөөд ч авч чадаагүй гашуун үнэн ч бий.
Гэтэл Зайсанд байгаа барилгын компаниуд хамгийн багадаа л нэг га газар эзэмшдэг гэсэн тооцоо судалгаа бий. Анх тэд энэхүү газрыг авахдаа аялал жуулчлалын зориултаар авчихаад дараа нь зориулалтыг нь өөрчилж өндөр, өндөр орон сууц барьж халаасаа түнтийлгэдэг гэдгийг хэн хүнгүй сүүлийн 10-аад жил ярьсан ч үүнд хариуцлага тооцсон нь ховор юм.
Өөрөөр хэлбэл, баячууд Зайсанг хуулиас гадуурх бүс болгосон нь Л.Гүндалайгийн гурван давхар амины орон сууц бүхий хаус илтгэж байна. Тиймээс энэ сардаа багтаан дуусна гэх дээрх барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэрхэн хүлээж авах нь олон хүний сонирхлыг татаж байна.
Тиймээс "Оргил рашаан сувилал”-ын эргэн тойрны газрын захирамжийг хүчингүй болгосон шигээ "Бидний болон үр хүүхдийн минь чөлөөт цагаа өнгөрөөх "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-нд хууль бусаар баригдаж буй журмын анд Л.Гүндалайгийнхаа гурван давхар хаусыг Хотын дарга Э.Бат-Үүл та анхааралдаа авч мэргэн ухаанаар шийдэж өгөхийг хүсч байна” гэж олон иргэний дайж буйг уламжлах байна.

Өглөөний сонин
Р.Саруул
Р.Саруул
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6100
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих