ЦЕГ-ын даргын зөвлөл сүүлийн үед ойр ойрхон хуралдаж, зарим албан
тушаалтны ажлаас нь халах, өөрчлөх, томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Улмаар өчигдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн даргыг шинээр
томилжээ. Тус хэлтсийг хурандаа П.Батбаатар удирдах болсон бөгөөд
тэрбээр өмнө нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Замын
цагдаагийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн Дорнод аймгийн
Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Оюунбаатарыг ажлаас нь чөлөөлж,
оронд нь НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга Ц.Ариунбатыг
томилсон талаар өнөөдрийн хэвлэлүүд онцолжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6101
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих