Түүнчлэн нүүрсний экспортын хэмжээг нэмэх нь эдийн засагт сайнаар нөлөөнө. Үүнээс гадна Нью-Йорк хотын бирж дээр болсон арилжаагаар газрын тосны үнэ 3.2 хувиар буурчээ. Нэг баррель WTI ангиллын нефтийг 76.22 ам.доллараар худалдсан байна.
2011 оноос хойш газрын тосны үнэ ингэж буурч байгаагүй. "Saudi Arabian Oil" компани нь Азийн зах зээл дээр нийлүүлж буй нефтийн үнээ бууруулсан нь дэлхийн зах зээл дээр үнэ унахад хүргэлээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 100 ам.доллараас буурахад хамгийн том нийлүүлэгч гэгддэг Саудын Арави олборлолтоо багасгадаг байсан.
Гэтэл энэ удаад олборлолтоо харин ч нэмэгдүүлсээр байгаа юм. Ийнхүү газрын тосны үнэ унаснаас ам.доллар, еврогийн ханш улам чангарч харин рублийн ханш унасаар байна. Энэ нь мөн ОХУ зэрэг орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих