Хүүхэд насныхан жилд ойролцоогоор
5-7 удаа ямар нэг байдлаар ханиадаар өвчилдөг байна. Чухам яагаад
хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахд ханиадаар олон дахин өвддөгийн
шалтгаан нь маш энгийн.
Тэд ердөө л өдрийн ихэнхи цагийг сургууль, цэцэрлэг дээрээ өөр бусад
олон хүүхдүүдтэй удаан цагаар харьцаж өнгөрүүлдэгт байгаа юм.
Монголчуудын дунд хөдөөний хүүхэд өлчир, чийрэг учраас ханиадаар
өвчлөхгүй байна гэдэг ойлголт байдаг өрөөсгөл болохыг эндээс харж болно.
Ердөө л хөдөөний бага насны хүүхдүүд цэцэрлэгт тэр болгон хамрагдаад
байдаггүй нь тэднийг ханиадыг үүсгэгч вирусын халдвар авах боломжийг
бууруулж байдагтай л холбоотой ажээ. Анзаараад харвал дотуур байртай
хөдөөний сургуулиудад өвөл, хаврын цагт ханиадны өвчлөл маш өндөр байдаг
нь бас л нэг дор олон хүүхэд хамт байдгийн улмаас ханиадны вирус
халдварлах боломжийг нэмэгдүүлж байгаатай л холбоотой.
Улмаар ханиад нь өөрөө хавсарсан бактерийн халдвар авах эрсдлийг
нэмэгдүүлдэг тул хүүхдүүдийн дунд хоолой өвдөх тохиолдол бас л илүүтэй
байдаг. Мэдээж хүүхдийн дархлаа тогтолцоо бүрэн гүйцэд хөгжиж гүйцээгүй
нь ханиадаар амархан өвчлөх боломжийг нэмэгдүүлж байдаг.
Насанд хүрэгчид жилд ойролцоогоор 2-3 удаа ханиадаар өвчлөх боломж энэ
тоо хэмжээ хүн бүрт янз бүр байж болно. 20-30 насны эмэгтэйчүүд
эрэгтэйчүүдтэй харьцуулахад ханиадаар өвчлөх нь илүүтэй байдаг нь тэд
хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой байж болох
талтай.
60 буюу түүнээс дээш настай хүмүүс ханиадаар жилд нэг ба бүр өвдөхгүй
байдаг нь нэг талаар амьдралынхаа туршид олон янзын ханиадны вирустай
тулгарч биеийн дархлаа тогтолцоо тэдгээрт бэлтгэлтэй, санамж үүссэн
байдагтай ч холбоотой байж болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6112
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих