Гэрийн дотор тавилгын хувьд хангайн аймгуудын суурин айлыг бодоход багавтар, нүүхэд зориулагдсан хөнгөн байдаг. Гэрийн хойморт авдараа тавьж дээр нь бурхан тахил, зураг хөргөө байрлуулна. Түүний баруун талд гэрийн эзний ор, дараа нь бараа тураа хурааж, цах байрлуулж, эмээл, хазаар, чөдөр, ногт өлгөнө. Зүүн талд гэргийн ор, хөлийн жижиг авдар, дараа нь үхэг хэмээх хоолны авдарь түүний дор архад, тогоо шанаганы тавиур тавина.
Увсынхан үр хүүхэддээ шинэ гэр барихад ахан дүүс, айл саахалтаараа
хамтран элбэг сайхан уламжлалтай билээ. Хүүдээ гэр барих хүн гэрийн мод,
бүрээсний материалыг цуглуулан авч, гэр барих өдрөө тогтож, 7-10
хоногийн өмнө нутгийн ахан дүүст зар хүргэнэ. Шинэ гэрийн найрт ирэгсэд
эсгий, даав даалимбуу, берзент, оосор, бүслүүр, хошлон утас, мах, айраг,
ааруул, тос авчирч, гэрийн бүрээсийг хамжин оёлцож, гэрээ барьж, ерөөл
тавьж, найр эхлэнэ. Эдгээр бэлэг сэлтэд үнэ хөлс ер авдаггүй, хожим
бусад ахан дүүс гэр барихад мөн тэгж хандана. Энэ уламжлал олон зуун жил
үргэлжлэн ирж, заншил болон тогтжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих