Үүл нүүж цахилгаан гялбасан тал дундуур Халхын гол уурлах мэт сүртэйеэ урсана. Түүний хөвөөнд Японы түрэмгийлэгчдийн довтолгоог бут ниргэсэн ширүүн тулалдаан хэдэн сарын турш өдөр шөнөгүй үргэлжилж билээ. Монгол, эөвлөлтийн эрэлхэг дайчдын давшилт харийн дайсны зүрхийг чичрүүлж өвдгийг сөхрүүлэн сүрт аянга болж байв. Тэр бүхэнд ард түмэндээ ” Алаг морьт баатар ” гэж алдаршсан морин зоригт дарга Л. Дандарын командалсан анги нэгтгэл оролцож, тулалдаан бүхэнд дайчин ялалт байгуулж байв.
… Өдөржин мөлхсөн гурван эр, бяцхан дов
дээр гармагц хэсэгхэн амарч, яасан халуун өдөр вэ гэж нэг нөхөр нь
хэлээд хөлсөө арчих зуур,
–Жүгдэрнамжил минь! Халуун ч яамай, харин амьд хэл олдоггүй маань л
базаахгүй хэрэг гэж Л. Дандар хэлээд урагшаа мөлхөв. Үдшийн наран
доогуур, нарийхан судгийн өвс үл ялиг хөдлөхийг ажсан Л. Дандар, хоёр
нөхөртөө дохио өгч,
– Тэрийг харж байна уу? Та хоёр эндээ анхааралтай ажиж бай! гэж
шивэгнээд өвсөн дундуур мөлхсөөр дайсны яг ар талд гарчээ. Модон хуйтай
маузер буу, мөнгөн чимэглэлтэй урт сэлэм, пиндийтэл цаас чихсэн бичгийн
шар ширэн сав тэргүүтэн зүүсэн тэр бүдүүн офицер аюул зөвхөн л урд
талаас ирнэ гэж хатуу итгэсэндээ эргэж ч үл харна. Л. Дандар гар буугаа
гэрнээс нь авч шалган халаасандаа хийгээд сэмхэн мөлхлөө. 2 м тулж очтол
дайсан сэжиг авмагц Дандар ухасхийн босож тэр Япон офицерийг баривчлан
авахыг завдав. Дээр доороо оролцон ноцолдох зуур дайсан самбаачилж эрүү
рүү нь хэд хүчтэй цохиж амжив.
Дандарын ухаан балартсан боловч гар буугаа сугалан авч хэдэнтээ дарав. Л. Дандарын үснээс зуурсан япон офицерийн атгасан гар нь өөрийн эрхгүй суларчээ. Гэвч унасан дайсан хуйнаасаа салсан сэлэм рүүгээ гараа сарвалзуулан байв. Түүнээс өрсөж сэлмий нь шүүрэн авангаа хүлж суутал хоёр нөхөр нь хүрэлцэн иржээ. Дайсны төлөвлөгөөг харж байна уу гэж бичгийн савнаас нь олсон нууц бичгийг нөхөддөө харуулав.
Тэднийг яаралтай буцаж иртэл,
дайсан бүслэж байна гэдэг мэдээ ирлээ. Хороогоо тэр шөнөдөө давшилтад
бэлтгүүлэв. Дайсан үүрээр буудаж эхлэв. Өглөө болоход дайсны хүнд
пулемётууд галзуурсан мэт тачигнаж, эргэн тойрон их бууны сум дэлбэрч,
явган цэргүүд эгнээ эгнээгээр давшин ойртож байв. Дайсан 150 м-т тулж
ирлээ. Тэнгэрт улаан пуужин харваж, галлаад! гэсэн Л. Дандарын команд
сүртэйеэ цууриатав. Хадуурт өртсөн өвс шиг ханаран унасан дайснууд дээр
дээрээсээ нэмэн гарч ирж улайран дайрсаар байлаа. Тэд Л. Дандарын
хорооны суман мөндөрт хяргуу-лан, үлдсэн зарим нь буцан зугатаав. Л.
Дан-дар алаг мориндоо мордон «Миний хойноос!» хэмээн сэлмээ гялалзуулан
атаканд оров. Л. Дандарын хороо дайсны довтолгоог бут цохин бүслэлтээс
амжилттай гарч «Баатар хороо» гэж алдаршив.
Японы милитаризмийг бут цохисон ялалтын түүхэнд Лодонгийн Дандарын
удирдсан дайчдын гавьяа хүндтэй байр эзэлж, залгамж үеийнхэнд Эх оронч
баатарлаг үйлсийн үлгэр дууриал болон үлдсэн билээ. Халхын голын
байлдаанд нэгтгэл ангийг командалж, дайсныг бут цохин устгаж Эх орноо
хамгаалах ариун үйлсэд байгуулсан гавьяагий нь үнэлж, нөхөр Л. Дандарт
1939 онд БНМАУ-ын гарамгай баатар цол олгожээ.
Л. Дандар бол Халхын голын дайны цуутай байлдагч төдийгүй 1945 онд Японы
милитаризмын эсрэг явуулсан чөлөөлөх дайнд хороо командлан байлдсан
домогт дарга нарын нэг юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих