Найзууд аа та нар хүсэл мөрөөдөл , зорилгоо тодорхойлсон уу. Хэрэв үгүй бол яаравчлан хүсэл мөрөөдөлтэй болох хэрэгтэй. Гэхдээ хийсвэр биш бодит, биелэх боломжтой хүсэл мөрөөдөлтэй болоорой. Эс бөгөөс чи цаг хугацааг дэмий өнгөрөөж, амьдрал чинь утга учиргүй мэт болох вий. Тиймээс хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилгыг ч бас шийдвэртэйгээр гаргах хэрэгтэй юм шүү.
Учир нь зорилго бол чиний хүсэл мөрөөдөлдөө хүрэх шат гэсэн үг. Тиймээс жижигхэн зорилго тавих бус өөртөө том зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд хичээгээрэй. Бид сэтгэл хангалуун байх үедээ зорилгоо ахиулах гэж хичээдэггүй. Бид зорилгодоо хүрэх гэж урагш ахих гэхээсээ илүү байгаа газраасаа холдохгүй байхыг хичээдэг.
Хүн бэрхшээлд дургүйгээсээ болж юу хийдгийг чи мэдэх үү? Тэрээр шинэ зорилгыг хайж эхэлдэг. Мэдээж ямар ч шинэ зорилго олсон бай хэсэг хугацааны дараа дахиад л өмнө нь шинэ бэрхшээл орж ирдэг. Ингээд л дараагийн шинэ зорилгыг хайж эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Тиймээс яг одооноос агуу хүсэл мөрөөдөл, том зорилгыг өөртөө тавихыг Амука нь уриалж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих