Эрчүүд 25-29 насны хооронд амьдралдаа хийх сексийн ихэнхийг хийдэг болохыг Journal of Sexual Medicine сэтгүүлээс гаргажээ. Хэзээ сексын давтамж хурцаар буурдаг вэ? 50 нас хүрээп ирэхээр сексийн давтамж илт буурч дунджаар 7 хоногт 1,22 хийдэг болдог.
30 хүрээд ирэхээр сексын идэвхи шууд буураад эхэлдэг үү гэвэл бас өрөөсгөл ойлголт юм. Тухайн хүний эрүүл мэнд оюун санааны эрүүл байдлаас шалтгаалж сексын идэвхи буурахгүй байх боломжтой.
Хэрхэн сексын идэвхийг бууруулахгүй байх аргыг дараах 3 зөвлөгөөнөөс үзнэ үү.
Хатуу байдлыг хадгалах
Эрэгтэй хүний тамхины хэрэглээ хэт хурцдах мөн таргалалт бэлхүүсний тойрог ихэссэнээс бэлгийн харилцааны үед эрхтэн хатуу байх хугацаа багасч сексийн идэвхи буурч эхэлдэг. Та бэлгийн амьдралаа хэвээр хадгалахыг хүсч байгаа бол тамхины хэрэглээндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн дасгал байнга хийж таргалалтыг газар авахаас сэргийлэх нь зүйтэй.
Өөртөө итгэх итгэлийг өндөрт авч яв
Эрхтэн чинь өглөө болгон босохоо болиод яг чухал үед чамайг гонсойлгоод байна уу. Эрхтний хөвчрөл нь тестерионы хэмжээтэй шууд хамааралтай. 30 наснаас эхлээд тестороны хэмжээ буурдаг. 40 нас гэхэд тестероны хэмжээ жилд 2 хувиар багасдаг болсон байна.
Бууралтын үед хүрээгүй байхад таны эрхтэнд асуудал учраад байгаа мэт санагдвал цусны шинжилгээ өгч тестероны хэмжээгээ шалгуулах хэрэгтэй. Хэрэв 240-с доош орсон байвал тестерон нөхөх бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ эрхтний хөвчрөлд сэтгэл санааны байдал маш чухал учир байнга өөртөө итгэлтэй байвал хүсээгүй асуудлыг тойрч гарах боломжтой.
Таашаалд анхаарлаа хандуул
Гайхалтай секс зөвхөн эцсийн мөчөөр хэмжигддэггүй. Дур ханах дээр бус хайр хийх үедээ аль болох таашаалыг авч сур. Сексийн бүх хугацаанаас таашаалыг мэдэрч, боломжоо ашигла.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих