Өнгөрсөн жилээс эхлэн ам.долларын ханш чангарч эдийн засагт хүнрэл бий болсон. Ам.долларын ханштай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф өсч иргэдийн амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлсөн.
Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш тэгтлээ огцом өсөөгүй ч гэсэн бага багаар өссөөр байгаа юм. Тэгвэл ам.долларын ханш энэ долоо хоногт сүүлийн жил гаруй хугацаан дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.
Ам.долларын ханшид хүчтэй нөлөө үзүүлдэг АНУ-ын ажилгүйдлийн тайлан сар бүрийн эхний баасан гарагт гардаг. Энэ удаагийн ажилгүйдлийн түвшнийг шинжээчид өөдрөгөөр харж байна. Пүрэв гарагт гарсан ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо аравдугаар сарын сүүлийн долоо хоногт 10 мянгаар буурсан тухай мэдээлэл энэхүү таамгийг улам бататгаж байгаа юм.
Энэ нь шинжээчдийн таамгаас анх удаа давж буурсан үзүүлэлт төдийгүй тус улсын хөдөлмөрийн зах зээл сэргэж байгааг хэмээн үзэж буй. Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн хаашаа эргэх нь таамаг төий байгаа бөгөөд үнэ ханшийг тогтворжуулсанаар эдийн засаг сэргэх магадлал өндөр болох юм. Өнөөдрийн байдлаар ханш бага багаар буурч байгаа ба ирэх онд ийн үнэ ханш тогтворжисоноор эдийн засгийн дархлаа сайжрах учиртай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих