Өнгөрсөн амралтын Баянгол дүүрэгт нярайг орцны үүдэнд үлдээсэн хэрэг гарчээ. Нярайгийн бие ухаан эрүүл байсан бөгөөд цагдаагийнхан Баян-Өлгий аймгийн харъяат эмэгтэйг хүүгээ хаясан байсныг тогтоожээ. Казах бүсгүй хүүгээ хаясан шалтгаандаа "Энэ хүүгийн эцэг нь Монгол залуу. Монгол хүний үр хүүхдийг төрүүлж өсгөхөд манай ёс заншил, уламжлалд харш байдаг юм. Намайг ах дүүсээрээ үзэн ядах учраас хаясан” гэсэн тайлбар өгсөн сурагтай. Хүүхдээ хаях тохиолдол үүгээр дуусахгүй байгаад цагдаагийнхан санаа зовниж байна. Нэг сарын хугацаанд хаягдсан дөрвөн нярай олдоод байгаа ажээ.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих