АНУ-ын мэдэлд Аляска хэрхэн шилжсэн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйл бичигддэг. 1.7 сая хавтгай дөрвөлжин километр бүхий нутаг дэвсгэртэй Аляскийг 99 жилийн хугацаатай түрээсэлсэн хэмээн одоо хэр нь зарим иргэд итгэсээр байдаг. Харин энэ хугацаа дуусмагц Леонид Брежнев хагас арлыг буцаан авахаас татгалзахдаа алтыг авчихсан гэх шалтгааныг дурдсан гэнэ.
Харин нөгөө хэсэг нь II Екатерина хатан хаан хагас арлыг бэлэглэсэн
гэж үздэг. Үнэн хэрэгтээ Аляскийг II Александр 7.2 сая ам.доллараар 1867
онд АНУ-д заржээ. Аляскаг шилжүүлэх хэлэлцээр 15 жилийн турш
үргэлжилсэн төдийгүй олон нийтээс ихэд нууцалсан аж.
Оросын нутаг дэвсгэр дээр энэ тухай ердөө зургаан хүн л мэдэж байсан
бөгөөд тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл явдал болоод
өнгөрсний дараа л мэдсэн байна. Одоо хэр нь Аляскийг борлуулсан явдал
улс төрийн том алдаа хэмээн гэж үзэх хүмүүс бий.
Гэхдээ тухайн үед байдал тийм ч сайн биш, оросын мэдэлд хагас арлыг
үлдээсэн бол цэргийн мөргөлдөөн гарах аюултай байсан гэдэг. Олон орны
тугийн дор явдаг хөлөг онгоц Аляскийн эрэг орчим халим агнаж нутгийн
иргэдийн амьдралыг нэлээд хүндрүүлсээр иржээ. Вашингтонд хандаж тусламж
хүсэхэд огт анзаарахгүй өнгөрөх эсвэл эмгэнэл илэрхийлэх маягаар хариу
өгдөг байж.
Мөн Америк, Английн үйлдвэрийн эзэд байнга өдөөн хатгах үйл ажиллагаа
явуулж ирсэн учир тус хагас арал дээрх Новоархангельск хот сүйрэх
байлаа. Мөн цэрэг, зэр зэвсэг нийлүүлэхэд хэт алслагдсан, дэд бүтэц
муутай зэрэг асуудал тулгарсан учир борлуулах гол шалтгаан болсон юм.
Төлбөрөө хэрхэн гүйцэтгэсэн нь ч одоо хэр маргаан дагуулсаар байдаг.
Энэ асуудлыг судалсан хүмүүс нэгэн сэжиг бүхий зүйлийг байнга нэрлэдэг.
Баримт бичиг ёсоор 10.97 саяыг төмөр замд зориулан тоног төхөөрөмж
худалдан авахад зарцуулсан бол зөвхөн 390 мянга гаруй рублийг бэлнээр
авчээ.
Түүнээс гадна Бердан винтов үйлдвэрлэх технологийг америкийн цэргийнхэн
Орост өгсөн гэдэг. Ийнхүү тухайн үедээ орчин үеийн буутай болсноор
1877-1878 оны орос-туркийн дайнд ялах боломжтой болсон аж.
Эх сурвалж: "Свободная пресса”
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих