Өнгөрсөн нэгдүгээр сард НАСА агентлагийн эрдэмтэд Ангараг гариг дээрээс "цагирган боов" олсон тухай мэдэгдлээ. Гэвч энэ мэдээлэл өөрийн үнэ цэнэдээ хүрч чадаагүй бөгөөд хэвлэл мэдээллийн салбарынхан ойшоолгүй орхижээ.
Spirit болон Opportunity гэх хоёр ихэр тэнүүлч роботууд Улаан нүдэн гариг дээр газардсанаас хойш 10 жил өнгөрчээ. Ихэр роботууд НАСА-гийнхан шинэ нээлт хийгээд байх үед тэд аль хэдийнээ 30 бээр газар туулаад байсан юм. Зундаа +70 градус, өвөлдөө -225 градус хүрдэг эрс тэс уур амьсгалтайн дээр хүн амьсгалах боломжгүй нүүрс хүчлийн давхар исэл давамгайлсан энэ газарт бүтэн арван жил ажиллана гэдэг тун магтууштай явдал. Улаан нүдэн гариг хүний ДНК-ийн кодыг өөрчилж, мутацид оруулж чадахуйц их хэмжээний сансрын цацраг, нарны туяа агуулж байгаа гэдгийг сануулахад илүүц биз.
Гэтэл яагаад энэ аймшигтай, хүн амьдрахад тохиромжгүй газар үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийг хүсэгчид байдаг вэ?
Эргээд хурал дээрээ очъё. Хурлын цайны завсарлагын үеэр би
Макс Фежин гэх залуутай ярилцсан юм. Түүнд би, энэ аяллын үеэр үхэх
магадлал ямар өндөр гэдгийг тооцохгүйгээр би чамаас хэдэн асуулт асууя
гэхэд тэр тун уриалагхан хүлээж авав.
Тэгээд би "Ямар нэгэн компьютерын саатал, эсвэл амжилтгүй газардалт гэж
байхгүй, харин чиний хөлөг өөр нэг шалтгаанаар галт бөмбөг дээр бууж
чадалгүй задгай сансарт үлдээ гэж төсөөлье. Тэгтэл чамд туслах ямар ч
эмч байхгүй байхад яс чинь хугарч эсвэл ямар нэг өвчин тусвал яах вэ?
Эсвэл бүх зүйл хэвийн явагдаж гариг дээр буулаа. Гэтэл чи энд үлдээсэн
зүйлсийнхээ тухай харамсахгүй гэж үү? Цас бударч байгааг, бороо шивэрч
байгааг, цэвэр агаар гүнзгий амьсгалахыг, зуны халуун өдөр усан санд
сэлэхийг чи үнэхээр мартаж чадна гэж үү?”
Арын эгнээний баруун гар талаасаа эхний хүн Макс Фежин
Харин Пердью их сургуулийн агаарын инженерийн ангид Магистрын боловсрол эзэмшиж байгаа тэрээр өөдөөс минь харж байгаад "Би таны хэлсэн зүйлсийг хэзээ ч мартаж чадахгүй, эх дэлхий бол гайхамшигтай газар. Гэхдээ Ангараг гариг дээр эдгээрийг бүгдийг нь орлож чадахуйц зүйлс байгаа гэдэгт би итгэдэг. Ямар ч хүн далай үзэж болно. Хүн бүр л ууланд авирч, ойд очиж болно. Гайхалтай сайхан гэдэгтэй нь би маргахгүй. Гэхдээ эдгээр газрууд бол байдаг л зүйлс. Харин би Ангараг гариг дээр нар хэрхэн мандахыг хармаар байна. Би МАНАЙ НАРНЫ АЙМГИЙН хамгийн өндөр уул болох Олимп дээр гармаар байна. Би тэнгэрт хоёр сар байх ямар харагддагийг мэдмээр байна” гэж хариулсан юм.
Ямар ч хүн далай үзэж болно. Хүн бүр л ууланд авирч, ойд очиж болно. Харин би ангараг гариг дээр нар хэрхэн мандахыг хармаар байна. Би манай нарны аймгийн хамгийн өндөр уул болох Олимп дээр гармаар байна. Би тэнгэрт хоёр сар байх ямар харагддагийг мэдмээр байна.
Бидний сууж байсан ширээн дээр Ангараг гариг дээр очих хүсэлтэй өөр хэд хэдэн хүмүүс ч сууж байлаа. Бид сансрын нисгэгчдийн жингүйдэлд хэзээ ч идэж чадахгүй Хачиртай талх, сүши идэж суусан юм. Тэгээд би Фежинээс дахин "Гэтэл чи тэр бүх зүйлсээсээ уйдвал яах вэ? Нар мандаж, нар жаргахыг тэнд хэдэн зуун удаа харчхаад, Олимп уулыг хэдэн удаа тойрчихоод чамд гэнэт өмнө нь эх дэлхий дээрээ хийж байсан бүхнээ дахин хийх хүсэл төрвөл яах юм бэ? Бас энэ хоол байна? Чамд зөвхөн тэнд байгаа хүлэмжид ургуулсан навч, ногоо идэхээс өөр сонголт байхгүй бол яах вэ?” гээд би туна загастай сүшигээ савхдан амандаа хийлээ.
Харин Фежин намайг ярьж дуусахыг тэвчээртэйгээр хүлээж байгаад "Та бүхнийг зөвхөн нэг л өнцгөөс нь хараад байна. Яагаад гэхээр таны амьдарч байгаа нийгэм, цаг үеэс болоод л танд хачирхалтай санагдаж байгаа юм. Юу гэхээр Эскимосчуудаас та хад чулуун дунд байнга цас ордог газар зэрлэг байгальд амьдрах уйтгартай байна уу? гэж асууж байгаагаас өөрцгүй” гэж хэлэв.
Би хэсэг хугацаанд хэлэх ч үггүй болоод чимээгүй суулаа. Яагаад би дэлхий дээрх бэлэн зэлэн амьдралаа хамгийн шилдэг нь гэж үзэж байгаа юм бол? Магадгүй Ангараг гариг дээрх амьдрал хүн төрөлхтний хэдэн мянган үе дамжин өнгөрүүлснээс тэс өөр байж ч болох шүү дээ. Харин дараа нь би гэнэт маргаанд ялах арга бодож оллоо. Зэрлэг амьтдаас өөр амьдрал байгаа гэдгийг илтгэхгүй Арктикийн бүс Ангараг гаригаас нэг их ялгаагүй. Түүнчлэн Эскимосчуудын хувьд аймшигт араатанд бариулах, амиа хорлох явдал их түгээмэл байдаг. Гэхдээ Фежинд эдгээр тоо баримт төдий л чухал биш байх.
Тэгэхээр чимээгүй өнгөрсөн нь дээр. Намайг энэ тухай эргэцүүлж суутал Фежин "2010 онд би Утагийн цөлд хэдэн оюутны хамт хоёр долоо хоногийн турш бяцхан судалгаа явуулсан юм. Бид яг л Ангараг гариг дээр байна гэж төсөөлөн гадагш гарах бүрдээ сансрын нисгэгчийн хувцас өмсдөг байлаа. Гэвч надад тэнд өнгөрүүлсэн хоёр долоо хоног хангалттай санагдаагүй” гэв.
Макс ФежинХарин би түүнээс: Тэгвэл чиний гэр бүл яах вэ? Би одоо арай л ил цагаандаа гарсан асуулт асууж байгаа гэдгээ мэдэж байлаа. Учир нь би Ангараг нэг төсөл бол хэний ч мэдэхгүй, үхлийн даалгавар гээд шууд хэлчихсэнээс ялгаагүй аягласан юм. Харин Фежин үүнд нэг их барьц алдсангүй. Тэрээр "Ангараг гариг дээр очих хүмүүс энд үлдсэн ар гэрийнхэнтэйгээ Вьетнамын дайнд явсан цэргүүд, Америкт анх ирж байсан Колумбын хөлөг дээрх далайчдаас л илүү хялбархан харилцаж болно. Ангараг дээр анхлан очих судлаачдын хувьд гэр бүлийнхэнтэй дүрс бичлэгээр дамжуулан харилцах тухай төсөлд багтсан. Тэгээд ч миний хувьд эцэг эхтэйгээ холбоо барилгүй хэдэн сар болох энүүхэнд. Тэд намайг тун удахгүй хэзээ ч дахин уулзхааргүйгээр явна гэдэгт бэлтгэлтэй байгаа, яагаад гэвэл би эндээс мөнхөд явах болно” гэсэн юм.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү.
Д.Багахүү | GoGo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих