АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ""Исламын улс” террорист бүлгийн эсрэг
дараагийн шатны цохилт хийх зэвсэгт хүчний 1500 цэрэг Иракт очно”
хэмээн хэлсэн талаар ВВС мэдээллээ.
Цагаан ордны төсвийн газраас засаг захиргаа Конгрессоос "Исламын улс” бүлэгтэй тэмцэх тэмцэлд зориулах 5.6 тэрбум ам.доллар хүссэн байна. Үүнээс 1.6 тэрбумыг Иракийн армийн дайчдыг бэлтгэх сургуулилтын зардалд зарцуулах гэнэ.
Зэвсэгт хүчний төв командлалаас урьд нь Ирак, Сирийн нутагт байгаа террористуудтай тэмцэх тэмцэлд 1.1 тэрбум ам.доллар зарцуулсан талаар мэдэгджээ.
АНУ тэргүүтэй холбоотнууд өнгөрсөн наймдугаар сараас хойш Ирак, Курдын цэргүүдэд туслан террористуудын байгаа газар нутагт хэдэн зуун удаа агаарын цохилт хийсэн юм. Иракийн цэргүүд томоохон газрын тос боловсруулах үйлдвэр байдаг Баижи хотын олонх дүүргийг өнгөрсөн долоо хоногт хяналтдаа авсан аж.
АНУ-ын Зэвсэгт хүчин Иракийн Мосул хотын ойролцоо "Исламын улс” террорист бүлгийн автомашины цувааг бөмбөгдсөн бөгөөд толгойлогч нь машинд явсан байх магадлалтай гэнэ. Бүлгийн командлагч нарын цугларалтад оролцоод буцаж явсан террористууд 10 автомашинтай явжээ.
Энэ талаар Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Харин "Исламын улс” бүлгийн толгойлогч амьд, шархадсан талаар хэвлэл мэдээллээр бичсэн аж.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн аравдугаар сард хэлэхдээ холбоотнуудын агаарын цохилт "Исламын улс” бүлэгт их хэмжээний хохирол үзүүлсэн тул террористууд тактикаа өөрчилж эхэлсэн гэжээ.
Тэрбээр "Террористууд орлогын эх үүсвэр, командлалын байр, санхүүжилт, цэргийн сургуулилтын лагерь, олон тооны тээврийн хэрэгсэл болон их буугүй болсон.
Түүнчлэн хэдэн зуун дайчнаа алдсан. Тэд өмнө нь байсан шигээ хот суурингуудын хооронд чөлөөтэй явах боломжгүй болсон” хэмээн тэмдэглэсэн аж.
Түүнээс гадна "Исламын улс” бүлгийн гадаад орнуудад байгаа салбаруудыг илрүүлж эхэлжээ. Францын нийслэл Парис хотноо ажиллаж байсан 200 орчим гишүүнтэй салбарыг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн байна. Энэ салбар нь Ирак, Сирийн нутаг дэвсгэрт байгаа террористуудыг зэр зэвсгээр хангадаг байжээ.
Иракийн Дотоод хэргийн дэд сайд Аднан аль-Асади Монакод болсон Интерполийн ерөнхий ассамблейн хуралдааны үеэр "Ирак, Францын тагнуулын албад хамтран ажилласны дүнд террористуудтай холбоотой бүлэг хүмүүсийг илрүүлсэн. Тэдний заримыг баривчилсан” гэж хэлсэн аж.
Египетийн "Ансар Бейт аль-Макдис” хэт даврагч бүлгийг мөн "Исламын улс” бүлэгт зэр зэвсгээр тусалдаг гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байжээ. Тиймээс Каирын хойд хэсгийн дүүрэгт байсан хэт даврагчдыг өнгөрсөн аравдугаар сарын эхээр илрүүлсэн байна.
Хэт даврагсад Сирид тулалдаж байгаа "Исламын улс” бүлэгт залуусыг элсүүлж байснаа хүлээжээ. Египетийн засаг захиргаа аравдугаар сарын 21-нд "Ансар Бейт аль-Макдис” бүлгийн долоон гишүүнд ялын дээд хэмжээ, хоёрт нь бүх насаар нь хорих ял оноосон аж.
"Исламын улс” террорист бүлэг хохирол амсч, хүч нь саарч байгаа ч барууны орнуудад том хэмжээний халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа талаар Германы Холбооны тагнуулын албанаас анхааруулсан байна.
АНУ-тай холбоотон болсон барууны орнуудын эсрэг халдлага үйлдэхээ террористууд өнгөрсөн есдүгээр сард хэлжээ. "Исламын улс”-ын дайчин аравдугаар сарын сүүлчээр Канад улсын парламентын байрны орчимд гал нээснээс хоёр цэрэг амиа алджээ.
Дашрамд дурьдахад, Ирак, Сирийн нутаг дэвсгэрт байгаа террористуудтай хамт барууны орнуудын хэдэн мянган иргэн тулалдаж байгаа аж.
Н.Тунгалаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6184
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих