ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлд хуурамч эм үйлдвэрлэсэн,
зөөвөрлөсөн, худалдсан хэрэгт хатуу шийтгэл оногдуулах санал оруулсан
байна. Хуурамч эмтэй холбоотой хэргийн шийтгэлийг өөрчлөх хуулийн
төслийг Төрийн Думд өчигдөр өргөн барьсан аж.
Хуурамч эм үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хуулийн заалтын дагуу
300 мянган рублийн торгууль эсвэл хоёр жил хүртэл хорих, хүний эрүүл
мэндэд ноцтой хохирол учирсан бол 500 мянган рублийн торгууль, зургаан
жил хорих, хэд хэдэн хүн амиа насаа алдсан бол 10 жил хүртэл хорих ял
ногдуулдаг.
Харин одоо Оросын сенаторууд хуурамч эмтэй холбоотой хэрэгтэй
холбоотой эрүүгийн хуулийн зүйл ангийг тусад нь боловсруулан хатуу
шийтгэл оногдуулах санал оруулсан байна.
Хуулийн төсөлд хуурамч эм үйлдвэрлэсэн, зөөвөрлөсөн, худалдсан
этгээдүүдэд 2-4 жил хорих, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан,
амиа алдсан тохиолдолд зургаан жил хүртэл хорих болон 500 мянган
рублийн торгууль, хэрэв хуурамч эмнээс хэд хэдэн хүн амиа алдвал 7-10
жил хүртэл хорих, 500-1000 000 рублийн торгууль оногдуулахаар тусгажээ.
/Ria.ru/
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих