Балдан бол маш алдартай уран барималч юм. Түүний бүтээсэн барималууд яг л жинхэнэ юм шиг, ялгагдхын аргаггүй байдаг ажээ.
Нэг өдөр Балдан 15 өдрийн дараа өөрийг нь эрлэгийн элч ирж авч явах гэж байна гэж зүүдэлжээ. Ингээд Балдан өөртэйгээ усны дусал мэт адилхан 9 ширхэг хөшөө бариад 15 дахь өдөр болоход дуусгаж гэнэ. Тэр эрлэгийн элч ирж явааг сонсоод хөшөөнүүдийнхээ дунд ороод зогсжээ.
Балданг авахаар ирсэн эрлэгийн элч 10 Балдан зогсож байгааг хараад мэл гайхаж, юу хийхээ мэдэхгүй хэсэг зогсож байгаад яваад өгч гэнэ.
Эрлэгийн элч буцаж "Эрлэг номун хаан” дээр очоод болсон явдлыг хэлэхэд, Эрлэг номун хаан өөрийн биеэр Балданг очиж үзэхээр шийджээ. Үүнийг мэдсэн Балдан хөшөөнүүдийнхээ дунд хөдлөлгүй зогссоор л байж. Эрлэг номун хаан Балдан дээр ирээд хэсэг гайхширсан боловч, нэгэн арга бодож олжээ.
Эрлэг номун хаан: "Балдаан, ганц л алдааг эс тооцвол, эдгээр барималууд үнэхээр төгс бүтээл болжээ” гэж хэлэв. Балдан өөрийгөө үргэлж төгс бүтээл хийдэг гэж боддогийн дээр, өөрийн бүтээлүүдэд өчүүхэн ч шүүмж хүлээж авах дургүй учир, "Ямар алдаа байна байна?” гэж Балдан тэсэлгүй асуужээ.
Тэгтэл Эрлэг номун хаан "ЭНЭ БАЙНА” гээд Балданг бариад авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих