Үндэсний их баяр наадмаар Говь-Алтай болон Хөвсгөл аймагт 512 бөх барилдсан нь бүс нутгийн наадамд барилдах бөхийн тоог хэтрүүлсэн гэж Монголын үндэсний бөхийн холбоо үзэж байгаа юм. Энэ нь "Үндэсний их баяр наадмын тухай” хууль, "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм” зэрийг зөрчсөн тул МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар уг наадамд шөвгөрч шинээр цол чимэг авсан бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг тооцохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Харин МҮБХ-ны шийдвэрт зарим бөхчүүд гомдолтой байгаа учраас шүүхэд хандсан гэнэ. МҮБХ-оос уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдэгдтэл дээрх наадмуудад шинээр цол чимэг авсан бөхчүүдийг хуучин цол эрэмбээрээ барилдаж, бэлтгэл сургуулилтаа хийхийг зөвлөжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих