Өнөөдөр УИХ дахь АН бүлгийн ҮЗХ-ны хуралдаан болж байгаа. Энэхүү
хуралдаанаар шинэхэн ерөнхий сайдын сэнтийд хэнийгээ суулгах вэ гэдгээ
шийдэх ажээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг суудлаас нь буулгасантай холбогдуулан хэвлэлээр болон АН хооронд ерөнхий сайдын суудалд суух нэгний эрэлд гарсан гэж болно. Энэхүү суудалд суух магадлалтай хүнээр Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нарын нэрийг нэгэнтээ дурсаад авсан нь ч учиртай.
Гэвч өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн хуралдаанаар Ч.Сайханбилэгийг олонх нь буюу 20 гишүүн дэмжснээр АН-ын ҮЗХ баталгаажуулсан байна.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих