Цахим ертєнцєд "Бат инженер” нэрээр ахархан богино хугацаанд алдаршсан нэгэн бий. Зам, тээврийн сайд А.Гансvхтэй цахим ертєнцєєр дажин зарласан биш Бат инженер нэрээр захын бацаан андахааргvй нэрд гарсан ч эцэст нь хvн гvтгэсэн хэргээр "хэцvv нэрт”-ийн хаалга татаад vзсэн гэж байгаа. Гэхдээ сайн эгчийн буянд тун удалгvй наранд гарч санаа амар жиргэх болсон нь саяхны асуудал. Сурсан юмыг сураар боож болдоггvйн жишгээр єнєєдєр ч хєєрхєн, хєєрхєн жиргээд л сууж байгаа. Харин харсаар байж тєрсєн дvvгээ "хэцvv нэрт”-д хэд хоног суулгаад авсандаа цочирдсон хайрт эгч нь одоо ч айдас, хvйдэстэй явдаг болотой. Ямар сайндаа л гуравхан хоногийн ємнє Монгол Улсын дараагийн Ерєнхий сайдад нэр дэвшигчдээс хvний эрхийн асуудал хєндєж, чангахан асуулт асуугаад авчээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хоёр нэр дэвшигчээс "Гэнэтийн баривчилгаа нь Монгол Улсыг маш муухай харагдуулж, хєрєнгє оруулагчдыг vргээж байна. Монгол Улс шорон улс боллоо гэж гадаадынхан харж байна. Vvн дээр Ерєнхий сайд болвол ямар байр суурьай байх вэ” хэмээн асуусан нь дvvгийнхээ гэнэтийн баривчилгаанд одоо хvртэл эмзэглэж яваа эгч хvний асуулт гэх хvн олон байгаа юм. Тvvний асуулт байж болох л зvйл гэж vзэх хvмvvс байгаа ч зарим хvмvvс "Бvхэл бvтэн улс орон шорон улс болтлоо хаа ч байсан юм” гэх єєдрєг vзэлтнvvд ч байна. Юутай ч "Бат инженер”-ийн гэнэтийн баривчилгаа Ц.Оюунгэрэл сайдыг єнєєдєр ч айдас, хvйдэст автуулсаар л байгаа ажээ.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих