Эрэгтэй хүмүүс хүний санаанд оромгүй зүйлсүүдийг маш сайн ажигласан байдаг. Тэгвэл хайртай эмэгтэйгээ царайгаар нь нэг сонжоод үзэхэд нэг их илүүдэхгүй болов уу. Хэр таарч байна?
Нүд
Нүдийг сэтгэлийн толь
гэдэг. Том дүрлэгэр нүд нь нээлттэй, сэргэлэндүү зангийн илрэл.
Гялалзсан цоглог нүдтэй бол юуг ч туршаад үздэг. Жижгэвтэр онигор нүдтэй
бол сексийн амтыг хожуу ухаарах боловч их тачаангуй болно. Амьдралд
нэлээд няхуур ханддаг. Цоггүй нүдтэй бүсгүйчүүд ихэнхдээ идэвх муутай
(амьдралын), зөрүүд, алдаа эндэл их гаргах талтай, үүндээ дүгнэлт
хийдэггүй. Үргэлж сексийн эрэл хайгуулчид байна.
Хөмсөг
Урт нарийхан хөмсөгтэй эмэгтэйчүүд их төлөв аальгүй байдаг. Өтгөвтөр
хөмсөгтэй эмэгтэй цайлган, авъяаслаг байх нь олонтаа. Оготор хөмсөггүй
шахам сэвгэр бардам, их зантай байж болно.
Хамар
Жижиг нүхтэй богино хамартан жаргал өгөхгүй. Шонтгортуу ээтгэртэй
хамартай бол хэрүүлч байж болзошгүй. Урт хамартай эмэгтэйчүүд хэрүүл
зарга хийх дуртай.
Хацар
Хацрын яс том бол
хүнд таашаал өгч чадахгүй бас хүсдэггүй, харин өөрөө хялбар таашаал
авна. Доош унжсан хацартай эмэгтэй нөхөртөө хамгаа зориулдаг. Гэхдээ
амархан уйдамтгай.
Эрүү
Шаамий эрүүтэй
бүсгүйчүүд сексийн сайн туршигчид. Гэм нь жаахан завхайдуу талтай. Дээш
этийсэн эрүүтэй нь нялуун боловч гуйлгах дуртай. Эрүүндээ хонхортой нь
хөгжилтэй бүсгүйн шинж.
Уруул
Уруулын дээд
ховил нь зузаавтар бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, тачаангуй талдаа, гэхдээ
хөнгөмсөг, өнгөцхөн бодолтой байх нь олонтаа. Жижигхэн жимбэгэр уруултай
бол яравгар байдаг ба сэтгэлийг нь татах хэцүү ч дурлачихвал салдаггүй
нэг зовлонтой. Нимгэн угалзсан уруултай эмэгтэй бардам, ихэмсэг зантай.
Гэхдээ нөхөртөө халамжтай, нямбай, хуучинсаг.
Үс
Зөөлөн хар үстэй бүсгүйчүүд маш үнэнч. Атирсан буржгар бол хүсэл тачаал
ихтэй ч хүнтэй ойртох бүрдээ ханамж авах нь ховор. Хүрэн үетэй
бүсгүйчүүд дэврүүн зантай. Тачаангуй байж болох ч үнэнч байх нь ховор.
Ширүүн хар үстэй бол секст үнэн голоосоо татагдсан жинхэнэ машин гэсэн
үг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих