Иргэний дайны үеэс эх суурьтай "Азийн морин дивизийн" хаа нэгтээ булсан
гэх ихээхэн алт эрдэнэсийн тухай яриа одоо ч тасрахгүй байна. Эдгээр алт
эрдэнэсийг 1920 онд Монголын их талын Манжууртай хиллэдэг хэсэгт Барон
Унгерн Улаан-Үд рүү амжилт муутай довтлон Алс Дорнодын улаан армийн
цэргийн ангиудад бут цохигдон Хятадад орогнохын тулд зугатааж явах зам
зуураа булсан гэгдцэг билээ. Гэвч Барон Унгерн Хятадын нутагт нэвтэрч
чадаагүй.
Түүний отрядад байлдаж асан монгол цэргүүд гэнэт урваж, Бароныг улаантнуудад барьж өгснөөр энэ эрхэм цагаантан 1921 оны есдүгээр сарын 15-ны өдөр Эрхүү хотноо цаазлагдсан юм. Харин Монголын нийслэл Өргөө хотыг эзлэх үедээ буюу ер нь Монгол нутагт цөмрөн орсон үеэсээ эхлэн хятадуудаас олзолж, булааж, дээрэмдэж авсан 1,5 тонн алт болон бусад эрдэнэс ор сураггүй алга болсон байна.
Энэ бүхэн үнэндээ бүгд таамаг төдий байдаг бөгөөд домог яриа гэх нь ч бий. Гэхдээ энэ бүгдээс хамгийн амь бөхтэйгөөр олон арван жилийн турш яригдаж ирсэн зүйл байдаг.
Тухайлбал, "Азийн морин дивизийн" араас хөөж явсан улаантнууд Байгалийн чинадаас Монголын нутаг руу орохдоо "Монгол Улсын Түр Засгийн газрыг" бүрэн бүрэлдэхүүнээр нь авчирсан бөгөөд тэр үед Барон Унгерн тэднээс Хятад руу зугатан гарч, улмаар тэнд англичуудтай уулзаж, дивизээ шинэчлэн зохион байгуулах зорилготой байсан тухай юм. Гэвч улаантнууд ёстой л мөрөөр мөшгиж, мөчөөр тоолж явсан тул ачаа барагаа хөнгөвчлөхийн тулд Барон уг алт эрдэнэсээ хэнд ч анзаарагдамгүй нэгэн газар булахаар шийдсэн аж.
"...Дэд есаул Камет Ергоновт Барон бусдаас илүү итгэдэг байв. Ингээд Барон түүнд уг алтыг нуух үүрэг өгсөн бөгөөд нийт 50 килограммын 26 хайрцаг болжээ. Энэ бол маш хүнд даалгавар байлаа. Гэвч Ергонов ухарч буй замаа арван хуруу шигээ мэддэг байсан болохоор хаана нуухаа сайн мэдэж байжээ.
Ингээд хэрэг явдал жаахан намжсаны дараа тэрбээр уг алт эрдэнэсийг Хятадын Хайлаар хот руу оруулж, тэндээсээ галт тэргээр Харбин хүргэх үүрэг авсан бололтой байдаг. Энэ бол алтаа авч гарах хамгийн сайн хувилбар байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Алтнаасаа суларч хөнгөрсөн ачаатайгаар Хятадын хилээр төвөгтүйхэн орно гэж тооцоолжээ. Мөн алтаа нуух хэд хэдэн газрыг зураг дээр тэмдэглэн нэгэн буриад цэрэгт хадгалуулсан байна.
Тэр нэгэн шөнө Ергоновт үнэнч нэгэн буриадын толгойлсон 10 орчим цэрэг цугларч хаашаа ч юм одсон байна. Нэлээд хэд хоногийн дараа тэдний Буриадын нутгийн нэгэн уулын модонд харсан гэлцэх нь бий. Цэргүүд энд өөрсдийн эцсэн морьдоо солиод, амралгүйгээр Хятадын хилийн зүг оджээ.
Мөн хэд хоногийн дараа уг отрядын хүмүүс нэлээд цөөн болсон байсан бөгөөд Буйр нуураас хойд зүгт нэлээд хэдэн километрт улаантнуудын толгойн сэргийлэхтэй таарч, тэднээс арай чамай мултарсан байна. Гэвч нэлээд хэд хоногийн дараа Хятадын хилийн орчим дахин тааралдаж, улмаар тулалдан энэхүү отрядын дайчид бүгд алагдсан байна.
Тэдгээрийн дотор Бароны хамгийн ойрын шадар туслах Ергонов ч байв. Ингээд Ергоновын отряд чухам ямар үүрэг гүйцэтгэж байсныг мэдсэн үеэс хойш "Азийн морин дивизийн" алт эрдэнэсийн эрэлд эдүгээг хүртэл хатаж байгаа билээ" хэмээн Оросын түүхийн ухааны доктор П.Р.Рачковский, "Оросын алт эрдэнэс хайгчид" номондоо бичжээ.
...тэр үеэс хойш олон жил өнгөрлөө. Түүний аптыг олохоор олон арван хүн бүхий янз бүрийн экспедиц гаргаад огтхон ч амжилт олсонгүй. Нөгөө талаас тэр үед Барон Унгерн улстөр болоод санхүүгийн хувьд жинхэнэ дампуурчихаад байсан тул түүнд ямар ч алт мөнгө байгаагүй гэсэн таамаг ч дэвшүүлэх хүмүүс байлаа. Эдгээрээс хамгийн бодитой нь Барон ямар ч алт мөнгө өөрөө авч яваагүй бөгөөд харин тэднийгээ Гандан хийдийн нэгэн ламд хадгалуулан Да хүрээнд үлдээсэн гэх таамаг байдаг юм.
Мөн хэмжээ нь сайндаа л 1.5 тонн байсан гэлцэх бий. Энэ таамгийг Бельгийн нэрт эрдэмтэн, Дорно дахины судлаач Шарль Стеллер тун бодитой хэмээн үзсэн байдаг. Ямар ч байсан энэ эрдэмтний олсон баримтуудаар Барон Унгерн Монголд байхдаа хятадуудаас маш их хэмжээний алт эрдэнэс дээрэмдэн авсан нь батлагддаг бөгөөд Монголын хийдүүдээс цэргийн хэрэгцээ нэрээр авсан зүйлс ч бас байдаг юм.
Түүнээс гадна Колчак болон атаман Семенов нар түүнд 1920 онд Доод Үд-Эрхүүгийн чиглэлд алт ачиж явсан галт тэрэгнээс дээрэмдсэн алтнаасаа 50 килограммын нэлээд хэдэн хайрцгыг өгсөн мэдээ байдаг. Гэхдээ Барон Монголыг эзлэх тулдаанд нийтдээ 20-30 тонн алт зарцуулсан гэх тооцоо бий.
Харин эдгээрээс гадна түүнд өөрийн эзэмшлийн болоод хятадуудаас чөлөөлж өгсөн хэмээн Богд гэгээний шагнасан эрдэнэсийн зүйл, тусгаар улс болгож өгсөн хэмээн Монголын ноёдуудын бэлэглэсэн зүйлс тун их байсан гэлцдэг юм.
Ерөнхийдөө морин цэргийн дивизийн хувьд ийм их хэмжээний алт эрдэнэс өөрийнхөө мөрөн дээр үүрээд явах боломжгүй юм. Мөн Хятадын нутагт орохын тулд ийм их алт ч авч явах шаардлагагүй. Жаахан зүйл байхад л хангалттай байсан гэж судлаачид үздэг.
Хэрвээ доктор Рачковскийн хэлж буйгаар Ергонов 50 килограммын 26 хайрцаг алт нуусан нь үнэн болоод энэ нь зөвхөн Хятадын хилээр ороход хэрэгтэй гэж Барон үзсэн бол түүнд үнэхээр хэмжихийн аргагүй их алт эрдэнэс байжээ хэмээн өөрийн эрхгүй дүгнэх хэрэг гарч байгаа юм. Мөн тэрхүү үлдсэн алтаа яав гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Ер нь яг таг ийм тийм байсан гэх баримт нотолгоо үнэндээ бараг байдаггүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Гэхдээ үйл явдлыг логик талаас маш сайн дүгнэж, сайтар судлах юм бол сонирхолтой зүйл олддог.
Юуны өмнө Монголд Зөвлөлт засгийг хэрхэн тогтоов гэдгийг судлах нь чухал. Ингэхэд 1921 оны эхээр Өргөөг үлэмж хохирол амссан Унгерн орхин гарах үед хамгийн түрүүнд К.Нейманы командалсан Апс Дорнодын улаан армийн корпус орж ирсэн байдаг бөгөөд тэр өдрөө Д.Сүхбаатараар толгойлуулсан Түр засгийн газар байгуулсанаа зарлажээ. Д.Сүхбаатар ч түр Засгийн газраа богино хугацаанд байнгын болгоод авлаа.
Ингээд улс орондоо шинэ социалист хэв маягийг тогтоох ажилдаа ханцуй шамлан орсон юм. Гэтэл бүүр Хиагтад байхдаа Зөвлөлтийн удирдлага цагаантнуудаас чөлөөлсний дараа тэдний эд хөрөнгийн нэлээд хэсэг буюу "Азийн морин дивизийн" хөрөнгөнөөс нэлээд хэсгийг нь монголчуудад өгнө гэж амалсан байдаг.
Өргөөг чөлөөлсний дараа эдгээр алт эрдэнэсийг улаантнууд олсон. Монголчуудад үлдээхээ ч амалсан. Гэвч амьдрал дээр ганц цэн алт ч өгөөгүй юм. Энэ тухай Д.Сүхбаатар Блюхерт яриад учир шалтгааныг нь тодруулах гэтэл "Барон зугатахдаа алтаа нуусан. Тэр газраа огтхон ч зааж өгөхгүй байна. Тиймээс жаахан хүлээж бай" хэмээн мөрөө хавчихаас өөр юм хэлсэнгүй.
Чекистүүд Унгерныг маш шуурхай Эрхүү хүргэж, тэндээсээ Новониколаевс буюу одоогийн Новокузнецк хот руу аваачин асар ихээр тамлан зовоосон боловч алт эрдэнэсийн талаар ганц ч сонсч чадаагүй тул 1920 оны есдүгээр сарын дундуур буудан хороосон юм.
Энд нэг зүйлийг хэлэхэд тэр үеийн чекистүүдийн арга барил тун өвөрмөц байсан. Тэд баян хөрөнгөтэй гэсэн нэгнийг бариад тийм ч амархан буудчихдаггүй байв. Маш их тамална. Гэхдээ тэр нь дэс дараатай. Ер нь яаж ийж байгаад л хамаг юмыг нь хэлүүлээд авна. Тиймээс Унгернийг хорооход яарах зүйл чекистүүдэд оггхон ч байгаагүй. Яг II Николай хаантай адилхан тамлах ёстой байсан гэсэн үг.
Ялангуяа асар их хэмжээний алт эрдэнэсийн тухай яригдаж байхад шууд л буудаад алчих тэнэгүүд биш байлаа. Тиймээс Унгернийгяагаад маш хурдан цаазлав гэдэг өөрөө маш их сонирхол татдаг. Унгерн улаантнуудыг асар ихээр үзэн яддаг байсан ч тэд түүнийг тийм ч амархан хороохгүй нь тодорхой.
Тэгээд ч байцаалтын явцад нуусан алт хөрөнгөө хэлчихвэл амийг нь өршөөж америкчуудад шилжүүлж өгнө хэмээн амлаж байсан тухай яриа байдаг. Тэр үед Зөвлөлтүүд Америктай үнэхээр сайн харилцаатай байсан нь үнэн. Америкчууд ч түүний хөрөнгөнөөс хувь хүртэх сонирхол бас байсан биз. Гэвч баримтаас харахад чекистүүд америк зуучлагчдын саналыг аваагүй.
Тэгэхээр ямар ч байсан улаантнууд өөрсдөө Унгернаас хэрэгтэй мэдээллээ авч чаджээ гэсэн таамаг дэвшүүлдэг юм. Яагаад гэхээр хэн нэгнийг тамлахгүйгээр үнэхээр залхаадаг арга Глеб Бокийгийн удирддаг тусгай хэлтэст байсан юм. Өөрөөр хэлбэл ховсдох арга. Докгор Бехтеревийн арга ч гэдэг байлаа. Мөн түүнд ийм арга байдгийг хамгийн анх эрдэмтэн Бернард Кажинский анх хэлж өгсөн бөгөөд өөрөө уг туршилтуудаа Питербургийн шоронгуудад тун амжилттай хийсэн байдаг юм.
Сагилевич гэж түүний маш сайн шавь байсан бөгөөд тэрбээр энэ чекистүүдтэй хамтран ажиллаж байпаа. Ингэхэд Сталины толгойг элдэв долоон юмаар эргүүлж байсан гээд 1937 онд Бокий болоод Сагилевич нарыг цаазалсан байдаг.
Тэгвэл хамгийн сонирхолтой нь Бароныг цаазлагдахаас хоёр долоо хоногийн өмнө энэ хоёр эрдэмтэн Новониколаевскт ирж, шоронд байгаа түүнтэй уулзсан байдаг юм. Харин зорилгоо тэд шалгалт хийж байна гэжээ.
Гэвч үнэхээр шалгалт хийхээр ирсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Ялангуяа энэ бүлэгт Сагилевич орсон явдал ихээхэн сонирхол татдагбайна. Тэрбээр намын ажилтан, чекист биш. Харин зүгээр л эрдэмтэн хүн. Түүнийг яагаад энэ бүлэгт оруулав. Яагаад заавал Бароны хоригдож байгаа шоронд шалгалт хийхээр ирсэн бэ гэдэг мянга түмэн асуулт гардаг.
Ерөнхийдөө Сагилевич өөрийнхөө хэргийг Новониколаевскийн шоронд маш сайн гүйцэтгэсэн учир чекистүүд 1921 оны есдүгээр сарын 15-ны өдөр маш яаралтайгаар цаазалсан гэх таамаг тун бодитой байж болох юм.
Тэд мэдэх гэсэн нууцаа мэдэж авсан тул аль болохоор хурдан устгах явдал чухал байв. Тэгэхээр Бароны нууцыг мэдэж аваад чекистүүд яав гэсэн асуулт гардаг. Маш амархан. 1921 оны аравдугаар сард Сүхбаатар Блюхер "хулхидсан" тухай Ленинд ховлохоор явсан хойгуур Гандан хийдийн гадаа А.Дягурын командалсан Алс Дорнодын улаан армийн морин буудлагын дивизийн 27 дугаар анги гэнэт буусан байна.
Хүрээг цагаантын тагнуулуудаас бүр мөсөн чөлөөлөх "их цэвэрлэгээ" нэрийн дор эндхийн бүх хүрээ хийдийг нэг бүрчлэн нэгжиж байгаад гэв гэнэтхэн уг ажлаа орхин хаашаа ч юм оджээ.
Улаантнууд айсандаа гэв гэнэт зугатсан гэж албан ёсны баримтуудад өгүүлсэн байдаг. Яасан гэхээр эдгээр нэгжлэгт лам нар ихээхэн дургуйцсэн бөгөөд тэд тэр үедээ л Алс Дорнодод тун хүчтэй байсан англичуудад тусламж хүсэн хандсан учир дипломат харилцаагаа хүндрүүлэхгүйн улмаас нэгжих ажлаа зогсоосон гэдэг юм. Гэвч бас өөр нэгэн таамаг байдаг. Үүнийг тун бодитой хэмээн үзэх нэгэн ч бий.
Дягур "Азийн морин дивизийн" алт эрдэнэсийг олж аваагүй эргэж бүү ир гэсэн Блюхерийн тушаалтай байсан. Уг эрдэнэсийг Хар баян хийдийн лам Дамдинбал гэгч хадгалж байгаа гэдгийг мэдсэн тул тэдэнд түүнийг эрж олоход ямар нэг саад учраагүй гэдэг юм. Мөн хэзээ хойно уг морин дивизийн бичээч байсан эстон үндэстэн Самуэл Иссерсон, биднийг буцахад манай ачаа тээш 50 шахам морин тэргээр нэмэгдсэн байсан хэмээжээ.
Мөн энэ ачааг чекистүүдийн тусгай отряд хамгаалж, түүн рүү хэнийг ч ойртуулдаггүй байсан гэсэн байдаг. Энэ ачааны талаар гарсан хов живийг үтэр түргэн хатуу чангаар дардаг байсан бөгөөд цэргүүд хоорондоо, "Энд монгол лам нараас дээрэмдсэн зүйлээ ачиж яваа юм" хэмээн сэм шивнэлддэг байжээ.
Бэлтгэсэн хурандаа Д.Баасанжаргал
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6274
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих