МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шуурхай хуралдсан. Тус
хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийг дэмжих
эсэхээ хэлэлцсэн боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй юм. Тэд
нийгэм, эдийн засаг, улстөрийн хямралыг бий болгоход гар бие оролцсон
хүнийг Ерөнхий сайдад дэмжинэ гэдэг учир дутагдалтай гэдгийг гишүүд
шүүмжилсэн байна.
Мөн "Улс
орныг хямралаас гаргах АН-ын сонголт буруу. Дараагийн Ерөнхий сайд
өмнөхийнхөө алдааг арилгаж чадах хүн байх ёстой. Гэтэл тэр хүн нь
Ч.Сайханбилэг мөн үү. Түүнийг томилох боломжгүй ноцтой үндэслэл бий"
гэцгээжээ. Тиймээс өнөөдөр Удирдах зөвлөл УИХ дахь намын бүлэгтэйгээ
хамтарсан хуралдааныг хийх юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6280
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих