Дэлхий дахинаа жудогоор Монголчууд илүүрхэх болсон өнөө цагт гадны
томоохон орнууд тэрхүү нэр хүндтэй тамирчдыг өөрийн багийн дасгалжуулагч
болон өндөр үнээр авдаг нь энгийн жишээ болсон. Тэгвэд энэ удаад Монгол
улсын гавьяат тамирчин Олимпийн хошой медальт Н.Төвшинбаярыг ОХУ-ын
"Төмөр зам"-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа "Локомотив" клубт
дасгалжуулагчаар ажиллах саналыг хүргүүлсэн байна. Ингэхдээ түүнд сарын
1,5 сая рублийн цалин тусгай хангамжийг амласан ажээ. Гэвч гавьяат маань
энэ бүхнээс татгалзаж эх орныхоо хүү гэдгээ дахин харууллаа.
Н.Төвшинбаярт урьд нь энэ мэт саналууд ирж байсан ч бүгдийг нь үгүйсгэж үлдсэн ажээ.
Тодруулбал сүүлийн жилүүдэд буюу ЗХУ задарснаас хойш ОХУ дэлхийд тамирчдын багийн амжилтаараа тэргүүлсэн удаагүй бөгөөд хамгийн сүүлд 1992 онд нэгдсэн улсын багаараа нэгдүгээр байранд орсон ажээ.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих