Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд цагаан зээрийн үнэ цэнийг сурталчлах аян эхлүүллээ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэ аян Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумаар өртөөлнө. Ингэхдээ нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдад Тосонхулстай, Хар ямаат орчмын бүсэд цагаан зээрийн үнэ цэнэ, ач холбогдлыг таниулж, зээрийк сүргийн намар, өвлийн нүүдлийн нутгийг тодорхойлох, тэрхүү зам дагуух аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт гаргах зорилго тавьсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6289
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих