МАН-ын бүлгийн хуралдаан өглөөний 10 цагаас эхэлсэн ч одоо болтол
хуралдсаар байна. Хуралдаанаар шинэхэн ерөнхий сайдаа өлгийдөж авах
эсэхээ шийдэж байгаа ажээ. Харин хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд,
нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцсон юм. Хуралдаанд оролцогч гишүүд
нэр дэвшигчээс өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болох хямралыг хэрхэн
даван туулах төлөвлөгөөтэй байгаа талаар асууж тодруулсан хэмээн албаны
эх сурвалжууд мэдээлж байна.
Харин хуралдааны дараа МАН-ын удирдах зөвлөл үргэлжлүүлэн хуралдах ажээ.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих